БНЧех улсад оюутан, магистрант, докторант суралцуулна.

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД
ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

 

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2011-2012 оны хичээлийн жилээс тус улсын их, дээд сургуульд чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 4 хүнийг, англи хэл дээр докторын сургалтад хамтрагдах 1 хүнийг тус тус шалгаруулна.

Чехийн тал бакалаврын сургалтад байгалийн ухаан, геологи-гидрогеологи, мал эмнэлэг, экологи, хөдөө аж ахуй, эрчим хүчний тоног төхөөрөмж, эрүүл мэнд, магистрын болон докторын сургалтад хөдөө аж ахуй, эдийн засаг-худалдаа, мэдээлэл зүйн чиглэлийг санал болгосон байна. 

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.


Бүртгэл хөтлөх хүснэгт:

 №

 Овог, нэр

 Нас

 Хүйс

 Утас

 Регистрийн дугаар 

 Курс

 Голч дүн

 cуралцаж буй чиглэл

Суралцах чиглэл

 1

 

 

 

 

 

 

 

 

 


Магистр, докторын сургалтад хамрагдах хүмүүс нь зарлагдсан мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр (докторын сургалтад хамрагдах хүмүүс)-ын боловсролын зэрэгтэй, бүх түвшинд 3,25-аас дээш голч дүнтэй суралцсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, англи хэлний бэлтгэлтэй 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Магистр, докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг 2010 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрийн 11.00-16.00 цагийн хооронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд бүртгэнэ. Бүрдүүлэх баримт бичиг:
1.Ажил байдлын тодорхойлолт;
2.Бакалавр болон магистрын диплом, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар   баталгаажуулсан хуулбар;
3.Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (2-4 хуудас);
4.Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
5.Шалгалтын хураамж 10000 төгрөг.
   
Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлага гэсэн гурван үе шаттай зохион байгуулна. Англи хэлний шалгалт болон мэргэжлийн шалгалт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд явагдана. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Хэлний шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.

Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжлийн онцлогоос шалтгаалан математик, химийн шалгалтын аль нэгийг тестийн хэлбэрээр, магистр, докторын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс реферат хамгаалуулах, эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр тус тус шалгалт авна. Мэргэжлийн шалгалтад мөн 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгалтын оноог 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.

Шалгалтад оролцогчдоос бакалаврын сургалтад хамрагдах 9 хүртэл хүнийг, магистрын сургалтад хамрагдах 12 хүртэл хүнийг, докторын сургалтад хамрагдах 3 хүртэл хүнийг хоёр шалгалтын нийлбэр оноогоор шалгаруулж, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ярилцлагад оруулахаар хүргүүлнэ. Ярилцлагад орох хүмүүсийн нэрсийг 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Ярилцлага англи, чех хэл дээр явагдах бөгөөд шалгалтыг зохион байгуулах байр, хугацааг Элчийн сайдын яамнаас оролцогчдод утсаар мэдэгдэнэ.

Ярилцлагад тэнцсэн хүмүүсийг Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, баримт бичгийг нь хүлээн авах талд хүргүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг Чехийн тал гаргана. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Магистр, докторын сургалт англи хэл дээр явагдах тул энэ сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангидаа элсэн суралцана. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалыг хариуцан санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.

ЖИЧ: Тус тэтгэлэгт суралгалтанд хамрагдахыг хүсэгчид ГХХАГазрын 218 тоот өрөөнд 2010 оны 11 сарын 18-ний дотор ирж бүртгүүлэх ба зөвхөн бакалаврын оюутнуудыг бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэгчид өөрийн сургуулиас тодорхойлолт, дүнгийн хуудас, цээж зураг /файлаар/, 5000 хураамж авчирна уу.

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар