Семинарын илтгэгч: М.Туяа /АМСТ-ийн Номын сан, Мэдээллийн Менежер/
2010 оны 11-р сарын 24-ны 16.40 цагт ШУТИС-ийн Төв Номын Сангийн 601 тоотод (И-уншлагын танхим) болно
2010-2011 оны хичээлийн жилд Америкийн Монгол Судлалын Төвөөс ШУТИС-ийн багш судлаачдад зориулан зохион байгуулж буй Цуврал Сургалт-Семинарын хоёр дахийг “Гүүглийн Үйлчилгээнээс Сургалтандаа Ашиглах нь” сэдвийн дагуу зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн Сургалт–Семинараар Гүүгл корпорациас хэрэглэгчиддээ олгож буй боломжуудын тухай, тэр дундаа Интернет дэх эрдэм шинжилгээний мэдээллийг ашиглах гарц гэж нэрлэгддэг Google Scholar, Google Book зэрэг онцлог хайлтын системүүд болон Google Docs, Google Map, iGoogle гэх мэт багш судлаачид та бүхэн сургалт эрдэм шинжилгээний ажилдаа өргөнөөр ашиглаж болохуйц зарим программ, үйлчилгээнүүдийн тухай цэгцтэй мэдээллийг өгч ярилцах болно.
Бүртгэл: Хэрэв та сургалт-семинарт оролцохыг хүсвэл 2010 оны 11-р сарын 24-с өмнө library@mongoliacenter.org хаягаар өөрийн овог нэрээ явуулж бүртгүүлээрэй.
БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
"Үндэсний эв нэгдэл" нийтлэлийн уралдаан
ЭЕШ-д бэлтгэх англи хэлний сургалт зохион байгуулж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв