Захирлын албан тушаалд нэр дэвшигч нь ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vvнд:
• их, дээд сургуульд 10-аас доошгvй жил багшилсан, vvнээс 3-аас доошгvй жил дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргvvлэх профессор, тэнхмийн эрхлэгч зэрэг сургалт, эрдэм шинжилгээний албан тушаалд ажилласан туршлагатай;
• доктор(Ph.D), дэд профессороос доошгvй зэрэг, цолтой;
• дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой;
• шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой, багаар ажиллах чадвартай.
ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах журмын 3.2 дугаар зvйлд заасан эрх бvхий нэр дэвшигч дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газарт 2011 оны 4 дүгээр сарын 6-8-ны єдрvvдэд ирvvлнэ. Vvнд:
• биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
• иргэний vнэмлэх /хуулбарын хамт/
• доктор, магистр, бакалаврын зэргийн диплом/эхээрээ/;
• бvтээлийн жагсаалт;
• ШУТИС-ийн Мастер тєлєвлєгєєг хэрэгжvvлэх хүрээнд тухайн сургуулийг хєгжүүлэх єєрийн мєрийн хєтєлбєр
• нэгж, хамт олноос нэр дэвшүүлсэн бол хурлын протокол.
Нэр дэвшигч 2011 оны 4 дүгээр сарын 13-ны єдрийн 14 цагаас 1-203 тоотод комиссын ярилцлагад орно.
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах журам”-тай танилцах боломжтой.
Харилцах утас: 329411
Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газар
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.