| | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ХҮДС -ийн 85 жил, "ЗООС" банкны 10 жил, МУИС-ийн ЭЗС-ийн менежментийн салбарын 50 жил, ШУТИС-КТМС-ийн Эдийн засаг менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, Сэрүүлэг ДС байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус тохиолдуулан зохион байгуулагдсан "ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ"-ийн улсын анхдугаар олимпиад 2009 оны 5-р сарын 8-16 өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Олимпиадын I үе шат санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургууль дээр 2009 оны 5-р сарын 08, 09-ны өдрүүдэд явагдсан бөгөөд 6 Их, дээд сургуулиудын нийт 10 баг оролцсон, шилдэг 5 баг шалгарсан. Зохион байгуулагчдын зүгээр дээрх шалгарсан 5 багыг II шатанд бэлтгэх, тэдний ур чадваруудыг хөгжүүлэх зорилгоор нийт 20 цагийн сургалтыг 2009 оны 5-р сарын 12-14ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин олимпиадын II үе шат ерөнхий ивээн тэтгэгч, ерөнхий зохион байгуулагч "Зоос" банкин дээр 2009 оны 5-р сарын 16-ны өдөр явагдаж өндөрлөлөө. II шатны шалгаруулалт нь оюутны харилцааны, манлайлах, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах, илтгэх, тодорхой нөхцөл байдалд өөрийгөө удирдах, багаар ажиллах чадваруудыг үнэлэхэд чиглэгдэж, 4 дэд шалгаруулалтайгаар явагдлаа. Үүнд:
- Бүлгээр ажиллах дасгал - Презентаци - Дүрд тоглох - Ярилцлага.
Олимпиадын II шатанд тэнцсэн шилдэг 5 багийн I болон II шатны нийлбэр оноогоор эцсийн үнэлгээ гаргасан бөгөөд багууд өөрсдийн овсгоо самбаа, ур чадвар, оюун ухаанаанаараа эн тэнцүү өрсөлдсөж шилдэгийн шилдэгүүд тодорлоо. Үүнд:
Багийн амжилтаар:
Хувийн амжилтаар:
Хүний нөөцийн менежментийн улсын анхдугаар олимпиад нь "ур чадвар"-т суурилсан, оролцогчдыг хөгжүүлсэн, тэдний оюуны хөгжилд асар их хөрөнгө оруулалтыг хийсэн, мөн их, дээд сургуулиуд, бизнесийн байгууллагынхыг холбож өгснөөрөө монголын хүний нөөцийн менежментийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна. Олимпиадыг зохион байгуулагчид |
ШУТИС хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо
Ахмадын зөвлөлөөс 2026 оны “Жинин-мини аватор-Хөх хот” аялал 2026 оны 07-р сарын 16-наас 7 шөнө 6 өдрийн хөтөлбөртэйгөөр явах болсныг мэдэгдье.
“Газрын тос-2026” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС болон БНХАУ-ын Чунчиний их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа