ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн Инженерийн зураг зүйн,
Хэлний боловсролын сургуулийн Япон судлалын профессорын багийн Тэргүүлэх профессорын албан тушаалд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулна.
Нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vүнд:
• Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
• Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
• Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай
• Доктор(Ph.D), дэд профессороос доошгvй эрдмийн зэрэг, цолтой
• Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
• Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой.
Дээрх болзлуудыг хангасан нэр дэвшигч дор дурдсан материалыг 2011 оны 6 дугаар сарын 21-ний 18 цагаас өмнө Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Vүнд:
1. Биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)
2. Боловсролын дипломууд
3. Бүтээлийн жагсаалт
4. Профессорын багийг хөгжүүлэх мєрийн хєтєлбєр
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.
Харилцах утас: 329411
ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар