2011/12 оны хичээлийн жилд ШУТИС-ийн оюутны байруудад амьдрах хүсэлтэй ШУТИС-д орон нутгаас хүрэлцэн ирж суралцаж буй оюутнуудыг Оюутны Холбооноос томилогдсон ажлын хэсэг дараах хуваарийн дагуу оюутны байруудад бүртгэнэ.
- 9-р сарын 2-нд 09-13 цаг; 14-19 цаг (1-р курсын оюутнуудыг)
- 9-р сарын 3-нд 09-13 цаг; 14-19 цаг (1,2-р курсын оюутнуудыг)
- 9-р сарын 4-нд 09-13 цаг; 14-19 цаг (3,4-р курсын оюутнуудыг)
Бүртгүүлэхдээ бүрдүүлэх бичиг баримт:
- Байранд амьдрахыг хүссэн өргөдөл.
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
- Сургуулийн сургалтын албаны тодорхойлолт.
- Оюутны үнэмлэх.
- ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвд эрүүл мэндийн үзлэгт 2011 оны 8-р сарын 17-25-ны хооронд хамрагдаж бичиг авна.
- ДОХ-ын шинжилгээний бичиг
(Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв)
- 3*4 хэмжээтэй 6% цээж зураг (энэ оны ижил зураг)
- Шаардлагатай тохиолдолд II-IV курсын оюутнуудын дүнгийн голчийг харгалзан үзэх тул голч дүнгийн хуудсыг авч ирнэ үү.
Жич:
- Оюутнуудыг заасан хугацаанд бүртгэх тул цагийг чандлан баримтлахыг анхааруулж байна.
- Зөвхөн ШУТИС-ын оюутнуудыг оюутны байранд бүртгэх болно.
- Байранд орох хүсэлтэй өргөдөл нь ШУТИС-ын Оюутны Холбоонд хаяглагдсан байна.
ШУТИС-ийн ОЮУТНЫ ХОЛБОО
Оюутны Байр Хөгжил Хариуцсан Алба
ШУТИС-ийн оюутны байранд орох хүсэлтэй ШУТИС-ийн оюутнуудыг доорх хуваарийн дагуу тухайн байранд бүртгэнэ.
- Оюутны I-p байранд - ҮТДС,ХБС,ХИБС, МТС, МС
- Оюутны II-p байранд - БИАС, ГГТС, НТС, УУИС
- Оюутны III-p байранд - КТМС, ЭХИС, УУИС(геодези кадастар маркшейдр)
- Оюутны IV байранд - МХТС, ЭХИС
- Оюутны V байранд - МИС, ГГТС, УУИС, ЭХИС /ХУД, Цагаан хаалганы ар талд /
- Оюутны VI байранд - ХИБС
Жич: Оюутны I-p байр нь засвартай байгаа тул тус байрны оюутнуудыг I байрандаа бүртгээд доорхи хуваарийн дагуу бусад оюутны байруудад түр хүлээн авах болíî.
- Оюутны II-p байранд - БИАС, ГГТС, НТС, УУИС, ҮТДС
- Оюутны III-p байранд - КТМС, ЭХИС, УУИС, МТС, ХБС
- Оюутны IV байранд - МХТС, ЭХИС, МС, ХИБС, ХБС
- Оюутны V байранд - МИС, ГГТС, УУИС, ЭХИС, МТС, ҮТДС
- Оюутны VI байранд - ХИБС, МС
Оюутны байрны байршил
- Оюутны I-p байр – Сүхбаатар дүүрэг ардын эрх сонины зүүн талд
- Оюутны II-p байр- Оюутны “Б” хотхоí, Арслантай гvvрний хойд талд
- Оюутны III-p байр – Баянзүрх дүүрэг 15-р хороо
- Оюутны IV байр - Баянзүрх дүүрэг 5-р хороо
- Оюутны V байр - Хан-Уул дүүрэг 3-р хороо
- Оюутны VI байр - Баруун 4-н зам