Улсын захиалгаар 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн чиглэлүүдийг БСШУЯ-наас зарлалаа. ШУТИС-ийн судлаачдын төслийн саналыг 2009 оны 10-р сарын 27-ны дотор ШУТГ-т /Т.Төрмөнх, утас 1036, 99030379/ хүлээн авна.
Төслийн саналыг боловсруулахад дараах зүйлийг анхаарна уу:
1. Төслийн чиглэлүүд /эндээс харна уу./
2. "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам"-ыг баримтална /журам энд бий/
3. Төсөлд дараах материал хавсаргана. Үүнд:
- Төслийг хэлэлцсэн тухай холбогдох Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр,
- Төслийн үр дүнг хүлээн авч нэвтрүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, үр дүнг нэвтрүүлэх тухай албан ёсны санал,
- Төслийн үр дүнг нэвтрүүлэх байгууллага төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болон санхүүгийн зохих дэмжлэг үзүүлэх буюу төслийн санхүүжилтийн тодорхой хувийг хариуцах бол энэ тухай байгуулсан гэрээ, хэлэлцээр.
Шинжлэх ухаан, технологийн газар
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв