Тэргүүлэх профессор, Тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна
ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Ашигт малтмалын эрэл хайгуулын профессорын багийн Тэргүүлэх профессор,
Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Хувцас судлал, дизайны профессорын багийн Тэргүүлэх профессор,
Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Компьютер график, дизайны Тэнхимийн эрхлэгчийн  албан тушаалд ажиллах хүмүүсийг тус тус сонгон шалгаруулна. 

Тэргүүлэх профессорт нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vүнд:
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх, төсөл хэрэгжүүлэх чадвартай
Доктор(Ph.D), дэд профессороос доошгvй эрдмийн зэрэг, цолтой
Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой. 

Тэнхимийн эрхлэгчид нэр дэвшигч нь дараах болзлуудыг хангасан байна. Үүнд:
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
Хариуцсан тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх, төсөл хэрэгжүүлэх чадвартай
Доктор(Ph.D)-ээс доошгvй эрдмийн зэрэгтэй
Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой. 

Дээрх болзлуудыг хангасан нэр дэвшигч 2011 оны 9 дүгээр сарын 14-ний  18 цаг хүртэл дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Vүнд:
1. Биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)
2. Боловсролын дипломууд
3. Бүтээлийн жагсаалт
4. Профессорын баг, Тэнхимийг хөгжүүлэх мєрийн хєтєлбєр
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.

Харилцах утас:  329411, 324600
 
ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар