ХБТС-ийн Хүнсний технологийн сургалт судалгааны төвийн нээлт 2009 оны 9-р сарын 30-нд болов. Нээлтийн ёслолд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор, Х.Буяннэмэх , Б.Даваасүрэн болон бусад удирдлагууд, БСШУЯ-ны ШУ-ны газрын дарга Ө.Сүхбаатар, ШУ-ы сангийн захирал Т.Ган-Эрдэнэ нар оролцлоо. Энэхүү төв нь оюутны онол практикийн мэдлэгийг бататгах, лабораторийн хичээлийг чанарын өндөр түвшинд явуулах, шинэ бүтээгдэхүүний технологийн судалгаа явуулах, технологи боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой бөгөөд дотроо "Исгэлтийн бүтээгдэхүүний технологийн сургалт судалгааны лаборатори", "Сүү боловсруулах технологийн сургалт судалгааны лаборатори",
"Талх гурилан бүтээгдэхүүний технологийн сургалт судалгааны лаборатори",
"Жимс ногоо нөөшлөх сургалт судалгааны лаборатори", гэсэн лабораториуд үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэхүү сургалт судалгааны төв нээгдэж тогтмол үйл ажиллагаатай болсноор оюутнуудад үйлдвэрийн дадлага эзэмших, эрдэм шинжилгээ туршилт судалгааны ажил явуулахад таатай боломж олдож байгааг нээлтэд оролцогчид онцлон үнэлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүссэн юм. Үүнээс гадна тус төвд "Үр тариа боловсруулах технологийн сургалт, судалгааны лаборатори","Мах боловсруулах технологийн сургалт судалгааны лаборатори" -иуд мөн нээгдэх бөгөөд одоогоор судалгаа, тоног төхөөрөмж суурилуулах ажлууд хийгдэж байгаа аж.

Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо