11 сарын 18-19 хооронд Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

“МИГРАЦИ БА ТҮҮХ, ДАЯАРЧЛАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

 

2011 онд Хүннүгийн эзэнт улс байгуулагдсаны 2220 жилийн, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсны 90 жилийн түүхт ойнууд тус тус тохиож байна. Иймээс ШУТИС-ийн НТС-аас жил бүр зохион байгуулагддаг “Миграци” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг түүхэн их ойн жилд зориулан зохион байгуулахаар боллоо. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсад Миграцийн судалгааг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмэрээ оруулах, энэ салбарын судалгаа шинжилгээг дэмжих, эрдэмтэд, судлаач багш нарын мэдлэг, туршлагыг нийтийн хүртээл болгоход гол зорилго нь оршино.

“Миграци” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Засгийн газрын дэргэдэх ГСМИХА хороо, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, СУИС, МУИС, МУБИС, ХИС, “Цахим Өртөө Холбоо” ТББ тус тус оролцоно.

“Миграци ба түүх, даяарчлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2011 оны 11 сарын 18-19-нд ШУТИС-ийн Номын сангийн хурлын танхимд болно. Хурал нэгдсэн хуралдаан, салбар хуралдаанаас бүрдэнэ.

            Салбар хуралдааны чиглэл:

  • Эрт, дундад үеийн Монголчуудын шилжилт хөдөлгөөн
  • ХХ зууны Монголын миграцийн асуудал

 

Илтгэлд тавигдах шаардлага:

Илтгэх авах хугацаа:  2011 оны 10 сарын 20-ны дотор 

  • ШУТИС-ийн НТС-ийн Түүх, Аялал жуулчлалын профессорын багийн багш Б. Энхбатын bataa_hany@yahoo.com, ЭНБД Ц. Батцэрэнгийн tseren_mn@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 11 321184, 9103 9106, 99290828.

  • “Миграци ба Түүх, Даяарчлал”  олон улсын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрийг 2011 оны 11 сарын 10-11-ны хооронд тараана.

Хуралд оролцогчид нь дараах анкетийг бүрдүүлж, илтгэлийн хамт ирүүлснээр хуралд оролцох эрх нээгдэнэ.

 

 

Овог нэр: 

Эрдмийн зэрэг, цол:

Албан байгууллагын нэр: 

Албан тушаал:

Харилцах утас: 

Е-майл хаяг:

Оролцох хэлбэр:

Таны илтгэл аль хэсэгт хамаарах: 

Илтгэлийн сэдэв: 

 

ОУ-ын ЭШ-ний хурлын зохион байгуулагч 

ШУТИС, Нийгмийн Технологийн Сургууль