"АНУ-ын Засгийн газраас Монгол улсын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд хандивын тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ"

Болох газар: ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд болно 

Огноо: 2011 оны 11 дүгээр сарын 07-ны (10:30-12:20)

АНУ-ын Батлан Хамгаалах Яамны харьяа Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн агентлагаас хэрэгжүүлдэг Хүмүүнлэгийн Туслалцааны Хөтөлбөрийн хүрээнд ардчилалыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад АНУ-ын Засгийн газрын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс америкийн цэргийн баазуудад ашиглагдаж байсан машин, тоног төхөөрөмжүүдийг хэрэгцээтэй гэсэн улс орнуудад хандив болгон олгодог билээ. Энэ шугамаар Япон дахь АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн баазад ашиглагдаж байсан $1,749,253.00 (үүнд Монгол хүртэлх тээвэрлэлтийн зардал $400,000 багтсан) нийт өртөг бүхий уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын 13 төрлийн, 18 ширхэг хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Монголын долоон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд (МСҮТ) нийлүүлэхээр боллоо.

МСҮТ-ийн материаллаг баазыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах энэхүү хандивын үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэхэд  АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь Суурин төлөөгчийн газар болон АНУ-ын Элчин Сайдын Яамны Батлан Хамгаалахын Атташегийн Алба ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

Хандивлаж буй машин, төхөөрөмжийг сургуулиудад хүргүүлэх, хүлээлгэж өгөх, ашиглах, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах зорилгоор АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар (МБСГ) болон хүлээн авагч долоон МСҮТ хоорондын Харилцан Ойлголцлын Санамж бичигт 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Дараах сургуулиудад  уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын машин, төхөөрөмж хандивлаж байна. Үүнд:

  1. Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ

(ХАА-н чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж)

  1. Өвөрхангай аймаг дахь ШУТИС-ийн Технологийн сургууль

(Зам, барилгын чиглэлийн 3 ширхэг машин, төхөөрөмж)

  1. Дархан-Уул аймгийн “Дархан-Өргөө” сургууль

(Барилга, уул уурхайн чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж)

  1. ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэргэдэх МСҮТ

 (Зам, барилгын чиглэлийн 5 ширхэг машин, төхөөрөмж)

  1. Булган аймаг дахь МСҮТ

(ХАА, уул уурхайн чиглэлийн 3 ширхэг машин, төхөөрөмж)

  1. Хэнтий аймаг дахь МСҮТ

(Зам, барилгын чиглэлийн 2 ширхэг машин, төхөөрөмж)

  1. Төв аймгийн Заамар суман дахь МСҮТ

(Уул уурхайн чиглэлийн 1 ширхэг машин, төхөөрөмж)  

Дээрх сургуулиудыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг МБСГ хамтран зөвшилцсөний үндсэн дээр сонгосон болно. Эдгээр тоног төхөөрөмжийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад олгосноор зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд шаардлагатай орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий сургалтын орчинг бий болгох шинэчлэлийн үйл явцад жинтэй хувь нэмэр болох юм.

Оролцогчдын жагсаалт

N

Нэр

Албан тушаал/байгууллага

Төрийн байгууллага

1

Ё.Отгонбаяр

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

2

Б.Мишигжав

МБСГ-ын дарга, МБСҮЗ-ийн дарга

3

Н.Бямбасүрэн

МБСГ-ын дэд дарга

4

М.Баасанжав

БСШУЯ-ны МБГ-ын дарга

5

Г.Батчимэг

МБСГ-ын тесел хетөлбөрийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

АНУ-ын ЭСЯ, МСК

6

Жонатан Эдлтон

АНУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

7

Дэд хурандаа Жонатан Лау

АНУ-ын Батлан Хамгаалах болон Армийн атташе

8

Роберт Рийд

Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч

9

Бурак Инанч

МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд дарга

10

П.Түвшинжаргал

МСК-ийн Хөгжлийн мэргэжилтэн

Монголын Мянганы сорилтын сан

11

С.Баярбаатар

ММСС-гийн Гүйцэтгэх захирал

12

Б.Отгонбат

ММСС-гийн Үйл ажиллагаа хариуцсан захирал

13

Т.Баттулга

ММСС-гийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал

14

Ц.Ундрах

ММСС-гийн МБС-ын Төслийн дэд захирал

15

Б.Туяа

ММСС-гийн Оролцогч талуудын хорооны дарга

16

Б.Насанбат

ММСС-гийн Оролцогч талуудын хорооны гишүүн

17

Т.Мөнх-Очир

ММСС-гийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

18

П.Чимэдням

ММСС-гийн олон нийттэй харилцах мэргэжилтэн

19

М.Галсансар

ММСС-гийн МБС-ын төслийн технологи, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн

20

Х.Отгонгэрэл

ММСС-гийн МБС-ын төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн

21

Л.Гэрэл

ММСС-гийн МБС-ын төслийн захиргааны ажилтан

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

22

Б.Дамдинсүрэн

ШУТИС-ийн ректор                                                                              

23

Я.Наранцэцэг

ШУТИС -ийн сургалтын проректор

24

Т.Батбаяр

ШУТИС -ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор

25

Б.Эрдэнэбат

ШУТИС-ийн МИС-ийн захирал

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд

26

Х.Чулуунбаатар

ШУТИС-ийн МИС-ийн харьяа МСҮТ-ийн захирал

27

Ж.Нүрзэд

Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө МСҮТ-ийн захирал

28

Б.Сайнжаргал

Өвөрхангай аймаг дахь ШУТИС-ийн Технологийн сургуулийн захирал

29

Т.Батболд

Сэлэнгэ аймаг дахь Шаамар МСҮТ-ийн захирал

30

Ч.Оюунтуяа

Булган аймаг дахь МСҮТ-ийн захирал

31

Л.Ганболд

Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн захирал