2011/12 оны хичээлийн жилд ШУТИС-д элсэн орсон Элсэгчдийн нэрэмжит Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний заавар

2011/12 оны хичээлийн жилд ШУТИС-д элсэн орсон

Элсэгчдийн нэрэмжит Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах

тэмцээний заавар

 2011.09.22

Нэг. Тэмцээний зорилого:

Уламжлалт тус тэмцээнээр Сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, тэмцээн зохион байгуулах арга барилд сургах, аварга баг тамирчдыг тодруулах, ШУТИС-ийн оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд шинэ залуу тоглогчдыг сонгон шалгаруулахад оршино.

 Хоёр. Тэмцээн зохион байгуулагдах хугацаа

Тэмцээнийг 2011 оны 10 сарын 3 наас 7 өдөрүүдэд ШУТИС-ийн хичээлийн төв байрны спорт зааланд болон КТМС-ийн спорт зааланд зохион явуулна.

 Гурав. Багийн бүрэлдэхүүн.

Тэмцээнд бүрэлдэхүүн болон салбар сургуулиудаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тоглогчийн бүрэлдхүүнтэй, нэг дасгалжуулагчтай баг тамирчид оролцох бөгөөд багийн гишүүд нь тухайн сургуулийн үндсэн оюутан байх ба багийн тоглогчдын оюутны код нь “ 11D” гэсэн дугаартай байх шаардлагатай.

 Дөрөв. Техникийн зөвөлгөөн.

Техникийн зөвөлгөөний хурал 2011 оны 9 сарын 30 ны өдрийн 16 цагаас ШУТИС-ийн Хурлын зааланд болно. Зөвөлгөөнд багуудын баталгаажсан мэдүүлгийг багийн дасгалжуулагч өөрийн биеээр авч ирнэ. Сугалааг суглуулж тоглолтын хуваарь гаргана.

 Тав. Мэдүүлгийн заавар

д/д

Тамирчдын овог, Нэр

Оюутны код

Биеийн өндөр

Хувийн дугаар

Спортын зэрэг

Үүрэг

Эрүүл мэнд

1

 

 

 

 

 

 

 

 Зургаа. Тэмцээний шагнал

 Тэмцээнд амжилттай оролцож 1-3-р байранд шалгарсан баг тамирчдад шилжин явах ”Цом,диплом,медаль,мөгөн шагнал”-аар шагнаж урамшуулна.

 Тодруулга:Гадны хүн тоглуулсан нь тогтоогдвол багаар нь тэмцээнээс хасна. Техникийн зөвөлгөөний хуралд ирээгүй дасгалжуулагч болон багуудыг тэмцээнд оролцуулахгүй болохыг анхаарна уу !!!

Тоглолтын хуваарийн дагуу цагтаа ирээгүй багийг тухайн тоглолтанд хожигдсонд тооцно.

Тэмцээний дүрмийн дагуу тоглолтын 2 ээлжийн хувцастай байна.