Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи"-ийг хэрэгжүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дараах чиглэлүүдээр зарлаж байна.
Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд тавигдах шаардлага:
1. Төсөл нь 2011 эхлэх цөм технологийн төслүүдийн чиглэлийн хүрээнд тавигдсан үр дүнгийн даалгаварт тусгагдсан тодорхой технологийн судалгаа боловсруулалтын ажлыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байх,
2. Төслөөс гарах үр дүн нь ойрын ирээдүйд /3-10 жилд/ улс орны эдийн засаг, нийгмийн тодорхой салбарт инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх,
3. Төсөл нь шинээр эхлэх, эсхүл урьд хэрэгжсэн төслүүдийн үргэлжлэл болон хэрэгжихээр байж болох,
4. Хэрэгжих хугацаа 3 жилээс ихгүй байх,
5. Төслийн нийт зардал 500 сая төгрөгөөс хэтрэхгүй байх,
6. Цалингийн зардал нийт зардлын 40 хувиас хэтрэхгүй байх.
Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор ШУТИГ-т хүлээн авна. Төслийн саналыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд өгнө.
Сонгон шалгаруулалтад оролцогч "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ыг баримтлан төслийг боловсруулна /Журам www.mecs.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/.
ШУТИГ
Жёнбүг Үндэсний Их Сургууль (JBNU) 2025 оны намрын семестрт солилцооны оюутан хүлээн авна.
БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
"Үндэсний эв нэгдэл" нийтлэлийн уралдаан