БСШУЯам, МҮОНТелевиз болон НАМОХолбоо хамтран зохион байгуулсан “АСК-2011” танин мэдэхүйн тэмцээнд нийт 54-н их дээд сургууль оролцосноос ШУТИС-ийн оюутнуудын төлөөлөл болж “Супер инженерүүд баг” оролцож тус тэмцээний шилдэгийн шилдэг 3-н багт шалгарч 2-р байр эзэлсэн амжилт үзүүлж байсныг та бид мэдэж байгаа.
Мөн "Супер инжежерүүд" баг нь “АСК-2012” танин мэдэхүйн тэмцээнд дахин оролцож байгаа бөгөөд эхний шатны шалгаруулалтанд "Идэр" дээд сургуультай таараад байгаа ба энэ бямба гараг буюу 2011 оны 12-р сарын 10-ны өдөр "Тусгаар тогтнолын ордонд" болох ба нийт ШУТИС-ийн оюутан залуус та бүхнийг 14:00 цагаас хүрэлцэн ирж сургуулийнхаа төлөөлөл болон оролцож байгаа “Супер инженерүүд” багаа дэмжихийг уриалж байна.
Супер инженерүүд багийн бүрэлдэхүүнд
Б.Азбаяр УУИС-3
Б.Ербулан МИС-4
О.Баярсайхан БИАС-2
Ц. Заяа УУИС-2
Б. Тэргэл БИАС-1
Ц. Пагмадулам УУИС-2
С. Намуунзаяа ХИБС-1
Г. Ганзориг УУИС-1
Ц. Гансүх ЭХИС-1
зэрэг оюутнууд оролцож байгаа болно
СУПЕР ИНЖЕНЕРҮҮД УРАГШАА...
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв