“Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол-практийн 18-р бага хурал

ШУТИС, ГГТС-аас ЭБЭХЯ, ГТГ, МГТИН, НХА-тай хамтран эх орны газрын тосны салбарын “Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд  сэдэвт онол-практийн  18-р бага хурлыг 2012 оны 5-р сарын 25-ний өдөр зохион байгуулах тул дотоод гадаадын байгууллага хүмүүс, эрдэмтэн, багш нар, мэргэжилтнүүд, шавь нар та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Хурлын илтгэлд ирүүлэх материалыг  2012.05.10-ны дотор электрон файл (e_mail)-аар ГГТС-ийн Газрын тосны профессорын багт ирүүлнэ.

Хуралд ирүүлэх бүтээлийн чиглэлүүд:

Газрын тос, хийн геологи, эрэл хайгуул

Газрын тос, хийн өрөмдлөг

Газрын тос, хийн нөөц, олборлолт

Газрын тос, хийн  боловсруулалт

Газрын тос, хий тэдгээрийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлт

Газрын тос, хийн эдийн засаг, менежмент, маркетинг

Газрын тосны салбарын экологи, байгаль хамгаалал

Газрын тосны салбарын сургалт, судалгаа арга зүй

гэсэн бүлэг, хэсгүүдтэй бөгөөд та хүссэн чиглэлээрээ илтгэл, өгүүллээ ирүүлж хэлэлцүүлж болох бөгөөд бүрэн эхээр нь дараахь шаардлагыг ханган эх бэлтгэж ирүүлбэл бүтээлд хэвлэгдэх болно.

 

Илтгэлийн хэлбэр хэмжээ:Илтгэлийг 12pt үсгийн өндөртэйгээр Arial фондоор бичиж, хэвлэсэн 1%, электрон файл (e_mail)-аар ирүүлнэ.

Илтгэлийг В5 180х260 мм хэмжээтэй цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Мөн header, fooder, foothote командыг ашиглахгүй, хуудас дугаарлахгүй.

 

Илтгэлийг дараахь загвараар бичнэ.

Зохиогчийн нэр (12pt, баруун буланд)

Илтгэлийн нэр-  (14pt, Bold,  мөр голлоно).

Илтгэлийг 12pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Зүйл нь догол мөрнөөс эхлэх ба хоорондоо 1.5 lines зайтай  байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Ашигласан ном, сэтгүүл (12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба илтгэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг 11pt үсгийн өндөртэйгөөр дараахь хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрийг бичнэ.

            1. Цэвээнжав .Ж. Нефтийн аж үйлдвэрийн үндэс.-УБ.1997.117х.

2.Peter K.Link. Basic petroleum geology. -OGCI PUBLICATIONS.Oil&Gas Consultants international, Inc. TULSA.1992. p. 409.

3. Щелкачев В.Н. Сравнительный анализ нефтедобычи по странам и разработки нефтяных месторождений отсчественных и зарубежныpх. -М. Нефть и газ.-1996, 115 с

 

Газрын тос, хийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, багш оюутнууд, ажилтан,

ажилчид, нефтэд элэгтэй та бүхнийг жил бүр зохиогдож уламжлал болж байгаа

энэ хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Илтгэл хүлээн авах хаяг:

Харилцах  утас:   99110575, 99117420, 99042635

e_mail:   btseveen2003@yahoo.com, moyuntugs@yahoo.com, odko_976@yahoo.com,

 

ШУТИС-ГГТС-Газрын Тосны Инженерийн салбар