Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдах Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит “Эрдмийн XII чуулган”-ны удирдамж

            Монгол улсын их, дээд сургуулиудын бакалаврын шатны оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “Эрдмийн XII чуулган”-ыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газар, Оюутны холбооны Эрдэм шинжилгээ, технологийн алба, “Очирбат сан”, “Залуу судлаач сан”  хамтран зохион байгуулж байна.

 Зорилго:

            Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулахад эрдмийн чуулганы зорилго оршино.

Хамрах хүрээ:

Их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг бүтээлийн уралдаанаас эхний хоёр байранд шалгарсан оюутнууд хамрагдана. Оролцогч сургуулиудын  эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг бүтээлийн уралдаанд эхний таван байр эзэлсэн оюутнуудад “Эрдмийн XII чуулган”-ны үйл ажиллагаанд оролцож илтгэлүүдийг сонсох эрхийг олгоно.  

 

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг ашиглан хөдөлмөр хөнгөвчилсөн, өндөр бүтээмжтэй байх
  • Өөрийн орны нөхцөлд тохирсон үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд хувь нэмэр болохуйц бүтээл, илтгэл байх
  • Байгаль орчинд хор хөнөөлгүй, хөдөлмөр хамгааллын шаардлагыг бүрэн хангасан байх
  • Эдийн засгийн хувьд үр ашигтай, энгийн амьдралд нэвтрүүлж болохуйц байх
  • Техникийн оновчтой шийдэлтэй, судалгаатай байх

Эрдмийн чуулганы салбар хуралдаан:  

  • Техник технологи  (нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи ба бусад)
  • Нийгмийн ухаан, Хэл шинжлэл, дизайн
  •  Байгалийн ухаан, экологи
  • Эдийн засаг, менежмент

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээл шалгаруулах хугацаа:

  • Эрдмийн чуулганы шилдэг илтгэл, бүтээлийн уралдааныг 2012 оны 01-р сарын     03-наас нийт их дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд зарлана
  • Эрдмийн чуулганы илтгэл, шилдэг бүтээлийн уралдааныг 2 шаттайгаар зохион байгуулна

1-р шат

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон бусад их дээд сургуулиуд өөрсдийн сургуулийн Эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг бүтээлийн уралдааныг тус тус зохион байгуулна. Эхний хоёр байр эзэлсэн оюутнууд өөрийн биеэр эрдэм шинжилгээний илтгэлийн материалыг хэвлэмэл болон powerpoint хэлбэрээр, бүтээлийг товч танилцуулга файл хэлбэрээр тус тус комиссын баталгаажуулсан хурлын тэмдэглэл, сургуулийн тодорхойлолтын хамт 2012 оны 03-р сарын 20-ны дотор ШУТИС-ийн ЭШТГ (ШУТИС-ийн төв байр 3 давхарт 327 тоот өрөө) ирүүлнэ. Шилдэг бүтээлийг үзэсгэлэн зохион байгуулагдах өдөр авч ирж хуваарилсан талбайд байрлуулна.

2-р шат:

Монгол Улсын  анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит “ШУТИС-ийн Оюутны эрдмийн XII чуулган”-ы Эдийн засаг, менежментийн салбар хуралдаанаас бусад салбар хуралдаан , Бүтээлийн үзэсгэлэн 2012 оны 04-р сарын 06 нд ШУТИС-ийн Төв байр 1-203 тоот, ШУТ-н Төв номын сангийн 604 тоот хурлын танхим болон 1-р давхарт тус тус зохион байгуулна.

Жич: Эдийн засаг, менежментийн салбар хурлыг тусгай удирдамжаар 2012 оны 03-р сарын 19-нд 1-р шат, 24 нд 2-р шатыг тус тус ШУТИС-ийн КТМС-ийн Менежментийн

профессорын баг, “Залуу судлаач сан” хамтран зохион байгуулна.Удирдамж мэдээллийг дараах хаягаар авна уу. (www.csms.edu.mn, www.fscomongolia.mn/zaluusudlaach)

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг дүгнэх:

1-р шатны шалгаруулалтыг тухайн сургуулийн томилсон комисс дүгнэнэ.

2-р шатны шалгаруулалтыг ШУТИС-иас томилсон комисс  дүгнэнэ.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Судалгаа шинжилгээний үр дүн
  • Практик ач холбогдол
  • Оновчтой томъёолол
  • Техникийн оновчтой шийдэл
  • Шинэлэг санаа
  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн байдал
  • Илтгэх ур чадвар, бүтээл танилцуулах урлаг

Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага:

Эрдмийн чуулганд хэлэлцүүлэх илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичсэн байна. (өгүүлэл бичихэд тавигдах шаардлагын талаар http://www.must.edu.mn/beta3/menu383  хаягаас үзэж болно. )

- Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна.

а. Илтгэлийн нэр

б. Илтгэлийн хураангуй

в. Түлхүүр үг

г. Илтгэлийн оршил

д.Илтгэлийн үндсэн хэсэг

е. Дүгнэлт

ё. Ишлэл татсан ном, зохиолын нэрс

-  Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт,   дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан А4 хэмжээтэй 10-15 хуудсанд багтсан байна.

- Илтгэлийг зөвхөн Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2003 программыг ашиглан Times New Roman фонт, 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

- Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

- Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

- Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.

- Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.

- Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

- Фото зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтаршилттайгаар зургийн *.TIF,*.JPEG,*.BMP,*.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.

- Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл татсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ. 

 Шагнал урамшуулал:

  • Нийт илтгэгч оюутнуудад эрдмийн чуулганы илтгэлүүдийг нь эмхтгэн ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг”-т тусгай дугаар болгон хэвлэж олгоно.
  • Илтгэлийг салбар тус бүрт эхний 3 байр, тусгай байр, Бүтээлийг эхний 3 байр, тусгай байр эзлүүлэн шагнан урамшуулна.

Холбоо барих хүмүүс, утас:

  • ШУТИС-ийн ЭШТГ-ийн ахлах мэргэжилтэн Х.Отгон-Эрдэнэ 324590-1033, 99247798
  • ШУТИС-ийн Оюутны асуудал хариуцсан ажилтан  Д.Цогзолмаа 324590-1035, 99190213
  • ШУТИС-ийн Оюутны холбоо, ЭШТА-ны менежер Б.Мягмардорж 99779234

Мэдээллийг (www.must.edu.mn) хаягаар үзнэ үү.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС