“ МОНГОЛ ОРНЫ УС БА ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН VII БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Нэг. БАГА ХУРЛЫН ЗОРИЛГО

“Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Их дээд сургуулийн бакалавр оюутнуудын судалгаа, шинжилгээний ажлыг монгол орны ус болон хүнсний аюулгүй байдалд хандуулах, тухайн чиглэлээр явуулах судалгаа шинжилгээний ажлын хүрээг өргөжүүлэхэд энэхүү бага хурлын зорилго оршино.

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ

Улсын болон хувийн их дээд сургуулийн оюутнууд

Гурав. ИЛТГЭЛИЙН СЭДЭВ

Усны ариун цэвэр  ба хүнсний аюулгүй байдал

Ус олзворлолт, боловсруулалт, ашиглалт, хэмнэлт, хэрэглээ

Усны салбарт нэвтрүүлж болох шинэлэг санаа, дэвшилтэт техник технологи,

Усны нөөц, нэмэгдүүлэх боломж, түүний менежмент, усны экологи, нөхөн сэргээлт

Усны салбарын хууль, эрх зүйн болон санхүү, эдийн засгийн орчныг сайжруулах боломж

Дөрөв.  БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Монгол Улсын ус ба хүнсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг бодит судалгаа, арга зүйд тулгуурлан хөндөж, шийдвэрлэх үр дүнтэй арга замыг тодорхой төвшинд эрэлхийлсэн буюу шийдвэрлэсэн байх.

Жич: Уг бүтээл нь өөр эрдэм шинжилгээний хуралд оролцон байр эзэлж байгаагүй байх.

Тав.  ОРОЛЦОГЧДЫН ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Сургуулийн  тодорхойлолт

3х4 хэмжээтэй цээж зураг

Илтгэлийг хэвлэмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ.

Зургаа. БИЧИГЛЭЛД ТАВИХ ШААРДЛАГА

  • Үндсэн тайлбар бичиг нь хураангуй, оршил, үндсэн материал, судалгааны арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал гэсэн бүтэцтэй байна.
  • Туршилт, судалгааны ажлын явц, үр дүн, ашигласан гадаад, дотоод мэдээллийн эх сурвалж материалыг бүрэн хавсаргана.
    • Үндсэн тайлбар бичиг нь А4 хэмжээний цаасан дээр 12 pt үсгийн өндөртэй, “Arial” үсгийн фонтоор 1.2 sp-мөрийн зайтай тохируулж, цаасны зүүн талаас - 3 см, баруун талаас - 2 см, дээд талаас-2.5 см, доод талаас-2.5см хэмжээтэйгээр бичигдсэн байна.
    • Хуудасны дугаарыг доод талын төв хэсэгт тавина.
    • Хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэгтийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн дээд талд голлуулан, зургийн дугаар түүний доод төв хэсэгт, томъёоны дугаар тус тус тавина.

Долоо. ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, БАЙР

Материалын иж бүрдлийг 2012 оны 03 дугаар сарын 16-ны дотор ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 205 тоот өрөөнд хүлээн авна.

Жич: Хугацаа хоцорсон буюу дутуу материалыг хүлээн авахгүй.

Найм. ШАЛГАРУУЛАЛТ

Шалгаруулалтыг 2 үе шаттайгаар 2012 оны 03 дүгээр сарын 22-ны өдөр явуулна.Үүнд:

-       Эхний шатанд 3 чиглэлийн салбар хуралдаанаар илтгэлүүдийг хэлэлцүүлэн тус бүр 3 илтгэлийг шалгаруулна.

-       Хоёрдугаар шатанд салбар хуралдаанаас шалгарсан 9 илтгэлийг хэлэлцүүлж байр эзэлүүлнэ.

Жич: Оюутнуудын илтгэл тавих хугацаа 8 минут, асуулт хариултын хугацаа 5 минут байх ба бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн доорх үзүүлэлтүүдээр оноогоор дүгнэн байр эзлүүлж шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт

Эзлэх хувь, %

Оноо

1

Шинэлэг санаа, шийдэл 

30

3

2

Судалгаа, шинжилгээний арга зүйн эзэмшилт, боловсруулалт

15

1.5

3

Ашигласан, судалсан материал 

10

1

4

Гаргасан дүгнэлт 

15

1.5

5

Бүтээлийн ерөнхий байдал 

10

1

6

Илтгэх ур чадвар 

20

2

 

Ес. ШАГНАЛ 

Тэргүүн байр - 1  Өргөмжлөл,  мөнгөн шагнал

Дэд байр       - 2  Өргөмжлөл,  мөнгөн шагнал

Гутгаар байр - 3   Өргөмжлөл,  мөнгөн шагнал

Тусгай байр   - 3   Өргөмжлөл,  мөнгөн шагнал 

Нийт оролцогчдод батламж, оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл гардуулна.

Арав. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

-       Монголын Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газар 

-       ШУТИС-ийн БИАС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар

-       Монголын Оюутны Холбоо

-       “Судлаач” оюутны клуб

Арван нэг. ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА

-      “Урандриллинг” ХХК

-      “Энержи ресурси” ХХК

Арван хоёр. ХОЛБОО БАРИХ

            Дэлгэрэнгүй мэдээллийг доорх и-мейл хаягаас лавлана уу

                        И-мейл: jingeed@yahoo.com, usnii_battsetseg@yahoo.com,

                              99863856, 99199377, 88096618, 363423, 460450