Монгол улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ, БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ” хөтөлбөрийг 2003 оноос амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаа бүх бизнес инкубатор, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааны нэг үндсэн тулгуур нь “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөр болж байна. ОУХБ-ын зөвлөмж, хүсэлтийн дагуу төслийн албан ёсны хэрэгжүүлэгчээр сонгогдсон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Сонгино Хайрхан төвтэй хамтран “Бизнесээ Эхэл” сургалтыг явуулж байна. Бизнесээ амжилттай эрхлэхийг хүсэж буй оюутан залуусаа дэмжин сургалт болон үдийн хоол үнэ төлбөргүй явуулж байгаа бөгөөд сургалтанд сууснаар уг хөтөлбөрийн гэрчилгээг мөн эзэмших боломжтой. Оюутан залуус та бүхнийг урьж байна.
Сургалт: 2012 оны 3 сарын 15,16-нд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд явагдана.
Сургалтын зорилтот бүлэг: 2, 3,4-р курсын оюутнууд
Сургалтанд хамрагдах оюутны тоо: 25-30

Сургалтын бүртгэл Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв-д явагдаж байна.
ШУТИС-ийн Т байр 306 тоот Утас: 11-324085
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв