Инженер Технологийн чиглэлийн их сургуулиудын хотхон байгуулсан олон улсын туршлага, түүнийг Монгол улсад хэрэгжүүлэх боломж, арга замын талаархи судалгааны бүтээл, илтгэл шалгаруулах уралдааны удирдамж

Инженер Технологийн чиглэлийн их сургуулиудын хотхон байгуулсан олон улсын туршлага, түүнийг Монгол улсад хэрэгжүүлэх боломж, арга замын талаархи судалгааны бүтээл, илтгэл шалгаруулах уралдааны удирдамж

1.      Уралдааны зорилго:

         Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 56, 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Их сургуулиудын хотхон байгуулах судалгааны болон бэлтгэл ажлыг БСШУЯ-ны Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа, ШУТИС хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын чиглэлд Монголын иргэн бүрийн болон чадварлаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан залуусын санаа бодол, бүтээлч идэвхийг өрнүүлэхэд уг уралдааны зорилго чиглэнэ.

2.      Уралдааны хугацаа:

  2012 оны 02 дугаар сарын 08 өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл

3.      Уралдаанд оролцох хүмүүс

  -Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн багш оюутнууд, бүрэлдхүүн сургуулийн баг хамтлагаар оролцох боломжтой, багийн гишүүдийн тоог хязгаарлахгүй.

4.      Уралдааны сэдэв: 

   “Их сургуулиудын хотхоныг инженер, технологийн ухааны чиглэлээр амжилттай байгуулсан олон улсын туршлага, түүнийг Монгол улсад хэрэгжүүлэх боломж, арга зам”.

5.      Уралдаанд ирүүлэх материал, хугацаа:

  Уралдаанд ирүүлэх материалыг А4  хэмжээтэй хэвлэмэл байдлаар болон файл хэлбэрээр тус тус нэг хувийг ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаярт гэж  хаяглан битүүмжилсэн байдлаар 2012 оны 03 дугаар сарын 09-өөс 2012 оны 04 дүгээр сарын 14-ний дотор ирүүлнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн хамт өөрийн бүрэн хаяг болон холбогдох утас, овог нэрийг тодорхой бичсэн байна.   Лавлах утас: /11-329466/

6.   Уралдааныг дүгнэх

 -1 дүгээр байрын илтгэл, бүтээл -1 / 1 сая төгрөг/

 -2 дүгээр байрын илтгэл, бүтээл -1 / 500 мянган төгрөг/

 -3 дүгээр байрын илтгэл, бүтээл -1 / 250 мянган төгрөг/

  Уралдаанд ирүүлсэн материалуудыг ШУТИС-ийн хотхоны судалгааны ажилд 2 талаас хамтран ажиллаж байгаа Ажлын хэсэг 3 дугаар сард зохион байгуулах эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын үеэр шалгаруулна. Уралдаанд ирүүлсэн материалуудыг эмхэтгэн хэвлүүлэх ба Их сургуулиудын нэгдсэн хотхоны байгуулах төсөлд тусган хэрэгжүүлнэ.

БСШУЯ-ны ИСХАӨ Захиргаа, ШУТИС-ийн захиргаа