“ШУТИС-ийн эрдмийн хотхон /кампус/ түүнийг байгуулах, олон улсын туршлагыг хэрэгжүүлэх боломж, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын удирдамж

1.      Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:

   Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 56,149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Их сургуулиудын хотхон  байгуулах судалгааны болон бэлтгэл ажлыг БСШУЯ-ны Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа, ШУТИС хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү бүтээн байгуулалтын чиглэлд Монгол улсын иргэд болон их сургуулийн профессор, чадварлаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан залуусын санал бодол, бүтээлч идэвхийг өрнүүлж, шинэлэг санаа бүхий эрдэм шинжилгээний бүтээл, төслүүдийг гаргах шаардлагатай байна.

   Иймд эрдэм шинжилгээ, практикийн хууль бага хурлыг БСШУЯ-ны их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа, Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургууль хамтран зохион байгуулж байна.

2.      Бага хурлын зохион байгуулалт:

    Инженер технологийн ухааны хуралдаануудтай байна. Үүнээс гадна шилдэг эрдэм шинжилгээний илтгэл, түүний дагалдсан судалгааны ажлыг шалгаруулан, шагнал олгох ажлыг зохион байгуулна.

    Эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын оролцогчид ба Их сургуулийн хотхоны асуудлыг сонирхсон ШУТИС-ийн болон бусад судлаачид, мэргэжилтнүүдийг чөлөөтэй оролцуулна. Хурал 2012 оны 04 дүгээр сарын 12-16 хооронд ШУТИС-ийн номын сангийн хурлын зааланд зохион байгуулагдана.

 

БСШУЯ-ны ИСХАӨ Захиргаа, ШУТИС