МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН “АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ БА ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

ШУТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах “Ахисан түвшний сургалтын шинэчлэл ба технологийн инноваци” эрдэм шинжилгээний хурлыг Эрдэм шинжилгээ, технологийн газар, Магистрантур, докторантурын алба, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл, бүрэлдэхүүн сургууль, төвтэй хамтран 2012 оны 03 сарын 16-наас 04 сарын 13-ны хооронд зохион байгуулан явуулна.

Зорилго:

Магистрант, докторантын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, олон нийтэд таниулах, шинэ бүтээл туурвих, зохион бүтээх авъяас чадварыг дэмжих, магистрантур, докторантурын сургалтын залгамж холбоог бий болгох,  залуу судлаачид үзэл бодлоо солилцох, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, улмаар ахисан түвшний сургалтыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд  чиглүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой.

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглэл:

  • Техник, технологи
  • Менежмент
  • Байгалийн ухаан, хүмүүнлэг, хэл шинжлэлийн чиглэл

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулалт:

“Ахисан түвшний сургалтын шинэчлэл ба технологийн инноваци” сэдэвт магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг дараах 2 шатлалаар зохион байгуулна.  Үүнд:

I-р шатлал Бүрэлдэхүүн сургууль, төв нь 2012 оны 04 сарын 06-ны дотор Магистрантын эрдэм шинжилгээний бага хурал, Докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулна.  

II-р шатлал Бүрэлдэхүүн сургууль, төвөөс шилдэг илтгэлээрээ шалгарсан  Магистрантын эрдэм шинжилгээний бага хурлыг ЭШТГ, МДА, бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нартай хамтран 2012 оны 04 сарын 12-ны өдөр, Докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг ЭШТГ, МДА, Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл хамтран 2012 оны 04 сарын 13-ны өдөр тус тус зохион байгуулна. 

Бүрэлдэхүүн сургууль, төвөөс шилдэг илтгэлээрээ шалгарсан 2 магистрант, 2 докторантыг чиглэл тус бүрээр эрдэм шинжилгээний бага хурлын II шатлалд оролцуулна. Бүрэлдэхүүн сургуулийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар II шатлалд оролцох магистрант, докторант нарын илтгэлийн материалыг хэвлэмэл болон файл хэлбэрээр, powerpoint, сургуулийн тодорхойлолтын хамт 2012 оны 04 сарын 09-ний дотор ЭШТГ ирүүлнэ.

 

Шилдэг илтгэл шалгаруулах болзол:

  • Онолын үндэслэл (шинээр хийгдсэн судалгааны үр дүн, шинэлэг технологи ашигласан байдал)        
  • Шинжлэх ухааны шинэлэг тал                 
  • Лаборатори, үйлдвэрийн туршилтын үр дүн боловсруулсан байдал    
  • Судалгааны ажлын практик ач холбогдол, үйлдвэрлэлд нэвтрэх боломжийн судалгаа, судлагдсан байдал                       
  • Магистрант, докторантын бие дааж гүйцэтгэсэн байдал                                               
  • Илтгэгчийн илтгэх ур чадвар                    

                                   

Магистрантын шилдэг илтгэл шалгаруулах комисс:

Комиссын дарга: МДА-ны дарга доктор(Ph.D), дэд проф. Т.Энхцацрал

Комиссын нарийн бичиг: Магистрантурын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Сэрчмаа

Гишүүд: Бүрэлдэхүүн сургуулиудын Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн   дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар

 

Докторантын шилдэг илтгэл шалгаруулах комисс:

Комиссын дарга: ЭШТ-ийн проректор, доктор(Ph.D), проф. Б.Очирбат

Комиссын нарийн бичиг: МДА-ны дарга, доктор(Ph.D), дэд проф Т.Энхцацрал

Гишүүд: ЭШТГ-ын дарга, доктор(Ph.D) Д.Энхбат

Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн гишүүд

 

Магистрантын шилдэг илтгэлийн шагнал урамшуулал:

ШУТИС-ийн магистрант, докторантын “Ахисан түвшний сургалтын шинэчлэл ба технологийн инноваци” сэдэвт магистрантын эрдэм шинжилгээний бага хуралд шилдэг илтгэлээрээ шалгарсан магистрантыг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн “Манай эрдэмтэд”-ийн тухайн оны цуврал бүтээлээс (салбар, чиглэлийн дагуу), мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

1. Техникийн ухааны чиглэлээр: 

1-р байр 1 хүн    60000 төг

2-р байр 1 хүн    50000 төг

3-р байр 1 хүн    40000 төг

Тусгай байр 2 хүн    30000 төг

 

2. Менежментийн ухааны чиглэлээр:

 

1-р байр 1 хүн    60000 төг

2-р байр 1 хүн    50000 төг

3-р байр 1 хүн    40000 төг

 

3. Байгалийн ухаан, хүмүүнлэг, хэлшинжлэлийн чиглэлээр:

 

1-р байр 1 хүн    60000 төг

2-р байр 1 хүн    50000 төг

 

Докторантын шилдэг илтгэлийн шагнал урамшуулал:

ШУТИС-ийн магистрант, докторантын “Ахисан түвшний сургалтын шинэчлэл ба технологийн инноваци” сэдэвт докторантын эрдэм шинжилгээний бага хуралд шилдэг илтгэлээрээ шалгарсан докторантыг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн “Манай эрдэмтэд”-ийн тухайн оны цуврал бүтээл (салбар чиглэлийн дагуу), мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Шилдэг илтгэл шалгаруулах комисс нь докторантын илтгэлийг дараах чиглэлээр шалгаруулна. Үүнд:

1. Техникийн ухааны чиглэлээр: 

1-р байр 1 хүн    80000 төг

2-р байр 1 хүн    70000 төг

3-р байр 1 хүн    60000 төг

Тусгай байр 2 хүн    50000 төг

 

2. Менежментийн ухааны чиглэлээр:

1-р байр 1 хүн    80000 төг

2-р байр 1 хүн    70000 төг

3-р байр 1 хүн    50000 төг

 

3. Байгалийн ухаан, хүмүүнлэг, хэлшинжлэлийн чиглэлээр:

1-р байр 1 хүн    80000 төг

2-р байр 1 хүн    70000 төг

 

Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл:

Бүрэлдэхүүн сургуулиудаас шалгарсан илтгэлийг хүлээн авч хэлэлцүүлэх буюу хэвлүүлэхэд дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Үндсэн тайлбар бичиг нь А4 хэмжээний цаасан дээр 12 pt үсгийн өндөртэй, “Arial”,Academy, Times, Journalзэрэг үсгийн фонтоор 1.2 sp-мөрийн зайтай тохируулж, цаасны зүүн талаас - 3 см, баруун талаас - 2 см, дээд талаас-2.5 см, доод талаас-2.5см хэмжээтэйгээр бичигдсэн байна. Хуудасны дугаар доод талын төв хэсэгт тавигдана.

- Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэгтийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн дээд талд голлуулан, зургийн дугаар түүний доод төв хэсэгт, томъёоны дугаар тус тус тавьж өгнө.

- Зураг, график, схем нь  өнгийн зохицол, хэрэглээ тод ойлгомжтой, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна.

- Бүлгүүдийн нэр, дэд гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр, тайлбар, даалгавар зэрэг элементүүд нь тус бүр ижил загвараар хийгдэнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагын талаар http://must.edu.mn/beta3/menu383 хаягаас үзэж болно.

 

ЭРДЭМ, ШИНЖИЛГЭЭ ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

ХОЛБОО БАРИХ:             shiirev1@yahoo.com

Утас: 318153, 1030