Энержи Ресурс ХХК, ШУТИС-тай уул уурхай, техник технологи, дэд бүтцийн салбарын чиглэлээр ажиллах ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээ 2009 оны 9-р сарын 22-нд ШУТИС-д болсон бөгөөд хамтран ажиллах санамж бичигтт ШУТИС-ийн проректор Б.Даваасүрэн, Энержи Ресурс-ийн гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл нар гарын үсэг зурсан юм. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлсэн үгэндээ, хувийн хэвшлийн томоохон бүтээн байгуулалттай уялдан үндэсний инженер, техникийн ажилтнуудыгажлын байраар хангах хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед Шинжлэх ухаан технологийн их сургууль, Энержи Ресурс ХХК нь Монгол улсад чанартай, өрсөлдөх чадвартай инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх, сургалт үйлдвэрлэлийг холбох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт хоёр тал ийнхүү гарын үсэг зурж байгаад баяртай байна. Ингэснээр манай компанийн хүсэлтээр ШУТИС нь сайн суралцсан, компанийн боловсон хүчинд тавигдах шаардлагыг хангаж буй оюутнуудыг ажилд зуучлах,компани ажилд авах, мэргэжилтэн болон шинжлэх ухааны хэвлэл, , мэдээлэл, материал солилцох, хамтарсан судалганы ажил явуулах, сайн суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох, дадлага хийлгэх, германы орчин үеийн менежмент болон шилдэг ноу хау-г нэвтрүүлэх юм гэлээ.
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо