“Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай” хуулинд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид суралцагчдад 2011-2012 оны хичээлийн жилд Хүний хөгжил сангаас сургалтын төлбөрт 491960 төгрөг олгохоор заасан билээ.
Оюутан, суралцагчид өөрийн харьяа сум, хорооны нийгмийн ажилтанд сургалтын төлбөрийн хүсэлтээ гаргаж өгснөөр тухайн оюутны нэр баталгаажиж төлбөр нь сургуулийн дансанд шилжиж орж байгаа болно.
Энэхүү үйл ажиллагаа нь хэт удаашралтай байгаа тул ХХСангаас 2012 оны сургалтын төлбөртөө 491960 төгрөгөө авахыг хүсэж байгаа оюутнууд хүсэлтээ өөрийн харьяа сум, хорооны нийгмийн ажилтанд 5 сарын 01-ний дотор гаргаж өгнө үү.
Дээрх хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй оюутныг хувиараа төлбөрөө төлнө гэж тооцохыг анхаарна уу.
ШУТИС-ийн Захиргаа
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв