Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд 2009 оны 9 сарын 18- 23- ны өдрүүдэд ШУТИС-ийн ХБТС амжилттай оролцлоо.
ШУТИС- ийн 50 жилийн ойн хүрээнд ХБТС- ийн багш, оюутнууд ЭМШУИС- ийн Хими, биохимийн тэнхимийн багш, оюутнуудтай хамтран "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд " Хүнсний аюулгүй байдал- эрүүл мэнд" сэдвийн дор олон нийтэд хандсан ажлууд зохион байгуулан явууллаа.
Энэ өдрүүдэд хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов, махан бүтээгдэхүүний зарим шинжилгээг газар дээр нь экспресс лаборатори ажиллуулан, хүнсний ногоо хадгалах зоорийн технологи, нөөшлөх, навчит ногоогоор төрөл бүрийн хоол, зууш хийх болон хүнсний аюулгүй байдал, зөв хэрэглээний талаар сургалтуудыг ХХААХҮЯ- ны санхүүжилтээр зохион байгууллаа.
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах комиссоос тус сургуулийг Зохион байгуулалт сайтай оролцогч мэргэжлийн байгууллагаар шалгаруулж хүндэт өргөмлөл олгов.


“Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв