“ДУЛААН ТЕХНИК-2012” сэдэвт ШУТИС-ийн анхдугаар олимпиадын удирдамж

Нэг. Зорилго

  1. ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнууд нь “Дулаан техникийн онол”-ын ерөнхий суурь болон мэргэжлийн суурь ойлголтуудыг 2-3-р ангидаа үзэж судлаж байгаа билээ. Суралцах хугацаанд бүрэлдэхүүн сургуулиудад заагдаж буй “Дулаан техник”, “Дулаан техник, термодинамик”, “Дулаан тархалтын онол -1, 2”, “Техникийн термодинамик-1, 2” хичээлүүдийн хүрээнд лекц, семинар, лабораторийн дадлагаар оюутны олж авсан мэдлэг, чадварыг бататгах, улирлын шалгалтанд амжилттай бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд олимпиадын гол зорилго оршино.

Хоёр. Олимпиадыг зохион байгуулах журам

2.1. Тус олимпиад нь урьд жилүүдэд зөвхөн ЭХИС-ийн оюутнуудыг хамран явагддаг байсныг энэ жилээс өөрчлөн ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд зохиох байгуулахаар болсон тул  “ДУЛААН ТЕХНИК-2012” сэдэвтэйгээр ШУТИС-ийн анхдугаар олимпиадыг явуулах боллоо.

2.2. Дулаан техникийн чиглэлийн хичээл судлаж буй мэргэжлийн болоод мэргэжлийн бус ангийн 2-3-р ангийн МИС, ҮТДС, МТС, ГГТС, МС, ЭХИС-ийн нийт оюутнууд хамрагдана.

2.3. Олимпиадыг 2012 оны 04-р сарын 29-ны өдөр ЭХИС-ийн 418, 419 тоот өрөөнд 10 цагаас явагдана.

2.4. Олимпиадад оролцох оюутнуудыг 2012 оны 04-р сарын 23-наас 04-р сарын 27-ны өдөр хүртэл ЭХИС-ийн 420 болон 630 тоот өрөөнд бүртгэж мандат олгоно.

2.5. Олимпиад зохиогдох өдөр оролцохоор бүртгүүлсэн оюутнууд нь мандат, оюутны үнэмлэхтэйгээ ирнэ.

2.6. Үргэжлэх хугацаа 120 минут байх бөгөөд дүнг 04-р сарын 30-ны өдөр ШУТИС-ийн вэб болон ЭХИС-ийн мэдээллийн самбарт байрлуулж, танилцуулна.

Гурав. Үнэлэх журам

3.1. Олимпиадын материал нь Эгэл хэсэг, Асуудал шийдвэрлэх хэсэг, Бодлогын хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй тест байх бөгөөд нийт оноо 100 оноо байна. Оюутны авбал зохих нийт оноог дараах байдлаар хуваасан болно. Үүнд:

Эгэл хэсэг                                    20 оноо

Асуудал шийдвэрлэх хэсэг          30 оноо

Бодлогын хэсэг                             50 оноо тус тус байна.


Дөрөв. Шагнал, урамшуулал

4.1.  Олимпиадад тэргүүлж, амжилт гаргасан оюутнуудыг 04-р сарын 30-ны өдөр ЭХИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд / 634 тоот/ хүлээн авч шагналыг гардуулна.

4.2. Авсан онооны байдлыг харгалзан жагсааж, 1-р байр нэгийг, 2-р байр 2-хоёрыг, 3-р байр хоёрыг, тусгай байр тав буюу нийт 10 оюутныг шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно. Шагналын сан 230.0 мянган төгрөг байна. Үүнд:

1-р байр                                       - 50.0 мянган төгрөг

2-р байр                                       - 35.0 мянган төгрөг /2 хүн/

3-р байр                                       - 20.0 мянган төгрөг /3 хүн/

Тусгай байр                                 - 10.0 мянган төгрөг /5 хүн/

4.3. Олимпиадад идэвхтэй оролцсон оюутнуудад авсан онооны байдлыг харгалзан 5-15 оноог өгнө.


Зохион байгуулах комисс

  • ЭХИС-ийн Захиргаа, БнСЗ
  • ЭХИС-ийн Дулаан солицоо, термодинамикийн профессорын багийн багш Доктор (Ph.D) Л.Жаргалхүү, Магистр А.Түмэнбаяр, Магистр Д.Чимэдсүрэн