ХОГ ХАЯГДАЛ - БҮТЭЭГДЭХҮҮН СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН II БАГА ХУРАЛ 2012 ОНЫ 05-Р САРЫН 11 БОЛНО

Нэг. БАГА ХУРЛЫН ЗОРИЛГО

Хог хаягдлаас хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг  нөлөөллийг бууруулах, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан цуглуулах, тээвэрлэх, боловсруулах,  түүхий эдийн эх үүсвэр болгон дахин ашиглах, хууль эрх зүйн орчин нөхцлийг бий болгох, судалгаа сургалт явуулах зайлшгүй шаардлага хэрэгцээг тодорхойлох

 

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ

Төрийн болон төрийн  бус байгууллага, монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа  олон улсын байгууллага, аж ахуйн нэгж,  их, дээд сургуулиуд

 

Гурав. ИЛТГЭЛД ТАВИХ ШААРДЛАГА

ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл”-д эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичнэ.

Зааврыг татаж авах холбоос : http://must.edu.mn/beta3/menu198

 

Дөрөв. ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Оролцогчдын материалыг 2012 оны 05 дугаар сарын 07-ны дотор ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 205 тоот өрөөнд буюу доорх мэйл хаягаар хүлээн авна.

 

Тав. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

  • Монголын Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 
  • ШУТИС-ийн БИАС-ийн Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар

 

Зургаа. ХОЛБОО БАРИХ

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх и-мейл хаягаас лавлана уу

И-мэйл: jingeed@must.edu.mn, dashjav2000@yahoo.de,

88085057 , 88096618