ШУТИС-ийн 50 жил, Нэхмэлийн хүрээлэнгийн 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нэхмэлийн хүрээлэнгээс "Нээлттэй хаалга"-ны өдрүүдийг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ долоо хоног үргэлжлэх бөгөөд 2009 оны 9-р сарын 28-нд эхэлсэн юм. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Б.Даваасүрэн, Х.Буяннэмэх нар болон тус хүрээлэнтэй хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, үе үеийн төгсөгчдийн төлөөллүүд оролцсон. Нээлтийн үеэр ректор Б.Дамдинсүрэн хүрээлэнгийнхэнд ойн баярын мэнд хүргэн хэлсэн үгэндээ, Мал аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн томоохон салбар бөгөөд түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн болгох нь Нэхмэлийн хүрээлэнгийн Монгол орны эдийн засгийн хөгжилд оруулж буй маш чухал үүрэг хариуцлага юм. Манай улс ноос ноолуурынхаа чанараар дэлхийд гайхагддаг. Мөн ноос ноолууран бүтээгдэхүүнээрээ ч дэлхийд гайхагдах ёстой хэмээн хэлсэн юм.
Нээлттэй хаалганы өдрүүдээр хүрээлэнгийн үйл ажиллагааг Эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрүүдийн инженер техникийн ажилтнууд болон бусад сургуулиудад танилцуулахаас гадна Эрдэм шинжилгээний хурал, Загварын үзүүлбэрийг 10-р сарын 2-ний өдөр зохион байгуулах аж.
“Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа