СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулалт зарлах өдөр: 2012-06-04

Сонгон шалгаруулалтын нэр : Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш, ажилчдын орон сууц, үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх

Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш, ажилчдын нийт 12108,6 м2 190 айлын орон сууц, нийт 707м2 үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх, тодорхой санхүүгийн чадвартай, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Тус сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж эхний ээлжинд өөрийн зардлаар дээрх барилга угсралтын ажлын 65 хувийг гүйцэтгэх ба гэрээний төлбөрийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн гэрээт банкнуудаас санхүүжүүлнэ.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 350000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Сонгон шалгаруулалт нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Сонгон шалгаруулалтад санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют )-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 Сонгон шалгаруулалтыг 2012 оны 07-р сарын 05-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан сонгон шалгаруулалтыг 2012 оны 07-р сарын 05 -ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг
: Улаанбаатар хот, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн төв байр

     Утас:  11-318154

 Тайлбар: Тус сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерт хамаарахгүй.