ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер зарлах өдөр: 2012-08-15

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн инкубатор төвийн барилгын байрны засвар шинэчлэлийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС.ХО-01/2012

    Шинжлэх ухаан технологийн их сургууль нь   “ ШУТИС-ийнн инкубатор төвийн барилгын засвар шинэчлэл-ийн  ажлын гүйцэтгэгч сонгох нээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 150.000. /Нэг зуун тавин мянган / төгрөг , эсхүл түүнтэй   тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг ШУТИС-Захиргаа Голомт банк 1102928177 тоот  дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 09.30-12.30, 14.30-17.30 цагт худалдан авч болно.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй   тэнцүү чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

            Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 Тендерийг 2012 оны 9 дүгээр сарын 17 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 16 цаг 00 минут-нд нээнэ.

 Сонирхсон этгээд  тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

 Хаяг:    ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

            СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34

         ШУТИС-ийн хичээлийн төв байр 210 тоот өрөө

        Утас: 318154,     факс: 318154