АНУ-ын Пенсилвани мужийн их сургуулийн профессор, Др.Akhlesh Lakhtakia лекц уншиж байна

АНУ-ын Пенсилвани мужийн их сургуулийн Инженерийн шинжлэх ухаан, механикийн профессор, Др.Akhlesh Lakhtakia 2012 оны 8 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд МУИС дээр урьж ажиллуулж байна. Энэ хүрээнд цуврал лекц уншиж байна. Лекц доорх хуваарийн дагуу явагдана.

Лекц 1: МУИС-ийн харьяа Монгол-Япон төвд 8 дугаар сарын 23-ны өдрийн 10:00-12:30 цагт Nanotechnology: Opportunities and Challenges сэдвээр;

Лекц 2: МУИС-ийн харьяа Монгол-Япон төвд 8 дугаар сарын 24-ний өдрийн 10:00-12:30 цагт Optics of Sculptured Thin Films сэдвээр;

Лекц 3, 4: МУИС, 1-р байрны 320 тоот лекцийн танхимд 8 дугаар сарын 27-ны өдрийн

10:00-12:00 цагт Surface Multiplasmonics сэдвээр;

14:00-16:00 цагг Engineered Biomimicry сэдвээр тус тус болох юм байна. Сонирхсон хүн оролцох боломжтой. Лекц орчуулгатай явагдах болно.

Проф. Аклеш Лактакиа-н Товч мэдээлэл:

Проф. Аклеш Лактакиа 700 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ном болон толь бичиг зэрэгт 18 бүлэг, ганцаараа болон хамтран 16 ном, 13 хурлын эмхэтгэлийг бичсэн ба 136 сэтгүүлийн шүүмжлэгч хийсэн.

Проф. Аклеш Лакгакиа маш олон шагнал авсан ба тэрээр 2005 оны Нано 50 шагналыг Sculptured Thin Film-ийн чиглэлд хийсэн ажлаараа авсан бол мөн 2006 онд Нано 50 шагналыг шилдэг инноватор төрөлд авжээ.

Профессор Akhlesh Lakhtakia -ийн website:

http://www.esm.psu.edu/~axl4/