“ХҮРЭЛ ТОГООТ-2012”

БШУЯ, ШУА, ШУТС, ШУТИС, МЗЭХ, (ТИЗСН) хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг. Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.

Хүрэл тогоотын хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүдБСШУ–ны сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА–ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртдэг.

Энэ жилийн “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 10-р сарын 06-ны өдөрШУТИС –ийн Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын Сангийн хурлын зааландзохион байгуулагдана.

Хуралд оролцох судлаачдын нэрсийг 2012.09.20–ны дотор, материалыг 2012.09.25-ны дотор зохион байгуулах комисст khureltogoot@tech-innovation.mnхаягаар, дараахи форматын дагуу ирүүлнэ үү.

 

Бүрдүүлэх материал:


1. Байгууллага эсвэл эрдмийн зөвлөлийн тодорхойлолт, бүтээлийн жагсаалт

2.  Илтгэл /файл болон хэвлэмэл хэлбэрээр/

 Бүтээлд тавигдах шаардлага:

  • Илтгэл нь:

    - судалгааны зорилго,
    - шинжлэх ухааны шинэлэг тал,
    - гарсан үр дүн,
    - дүгнэлт,
    - зөвлөмж,
    - ашигласан хэвлэл зэргийг багтаасан байна.

  • Шинжлэх ухаан технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.
  • Улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байна.
  • Илтгэлийг Мicrosoft Word 2003 –аас хойших хувилбарыг ашиглан B5-ын формат дээр 10 pt үсгийн өндрийг сонгон Times New Roman үсгийн фондоор 4 нүүрт багтаан дүрэм, утгын алдаагүй бичиж ирүүлнэ.
  • Фото зураг, зураг, хүснэгт нь хар цагаан өнгөтэй, TIF, JPEG, BMP, GIF өргөтгөлтэй хадгалагдан текст голлосон байна.
  • Бүх математик бичлэгүүд Equition програм дээр мөр голлон бичигдсэн байна.
  • Бага хуралд оролцогчид илтгэл тавих, постер гаргах хэлбэрээр оролцож болно.
  • Бүтээлийг Монгол, Англи, Орос хэл дээр ирүүлж болно.
  • Өмнөх жилд ирүүлсэн илтгэлийг хүлээн авахгүй.
  • Илтгэлийн сэдэв өмнөх жилийнхтэй давхцаж байгаа тохиолдолд энэ жилд гарсан шинэ үр дүнг тодорхой тайлбарлан хамт ирүүлэх.


3.  Эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн илтгэлүүдийг онолын ба хэрэглээний гэсэн 2 чиглэлээр шалгаруулна. Иймээс илтгэл ирүүлж байгаа судлаачид өөрийн илтгэлийг аль хэсэгт хэлэлцүүлэх саналаа өгнө.


4. Илтгэлийн сэдэв болонтовч хураангуйг Монгол, Англи хэл дээрирүүлнэ.


Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг

 

өгүүлэл бичих заавар татах

Дэлгэрэнгүй мэдээллийг:


Утас/факс: 7010 8188

Гар утас: 94098899

Э-шуудан: khishigsaikhan@tech-innovation.mn

Цахим хуудас: www.tech-innovation.mn