ШУТИС-ийн VТДС-ийн Нэхмэл судлалын салбар “НАРИЙН, НАРИЙВТАР НООСНЫ ОДОО БА ИРЭЭДVЙ” зөвлөгөөн, загварын шоу зохион байгуулав.

2008-2009 оны хичээлийн жилд VТДС-ийн Нэхмэл судлалын салбарын эрхлэгч проф, доктор (Sc.D) Д.Энхтуяа, дэд проф, доктор (Ph.D) Д. Алимаа нарын удирдаж хэрэгжvvлсэн “Монгол хонины ноосны ангилан ялгалт ба шинжилгээ” төслийн vр дvнгээр:
•    05 сарын 08-нд Кемпински хаан паласын “А” хурлын танхимд Монголын Ноос Ноолуурын Холбоотой хамтран “НАРИЙН, НАРИЙВТАР НООСНЫ ОДОО БА ИРЭЭДVЙ” зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж явуулав.
•    Шилмэл загварын ордонд 05 сарын 08, 09 –нд төслийн vр дvнд бий болсон Хангай хонины нарийн ноосоор хийсэн нэхмэл, сvлжмэл бvтээгдэхvvнvvдээр загварын шоуг амжилттай зохион байгуулав.
Зөвлөгөөн болон загварын шоунд ХХААХVЯ-ны дэд сайд Х. Золжаргал, УИХ-ийн гишvvн, МННХ-ны тэргvvн Д. Ганхуяг, ноос, ноолуур боловсруулах 30 гаруй vйлдвэрийн захирал дизайнер, зохион бvтээгч, нарийн нарийвтар ноос судлаач эрдэмтэд, ноос бэлтгэгч, малчдын төлөөлөл хvрэлцэн ирж оролцлоо.
Цаашид нарийн, нарийвтар ноост хонины тоо толгойг хэрхэн өсгөх, ноосны чанарыг сайжруулахад болон ноос боловсруулах vйлдвэрvvдийн мэргэжилтэй боловсон хvчинг бэлтгэхэд анхаарах зvйлсийн талаар зөвлөлдөн санал солилцож 10 гаруй илтгэл, эрдэм шинжилгээний тайланг хэлэлцлээ.
Эдгээрээс илтгэгч ШУТИС-ийн VТДС-ийн проф, доктор (Sc.D) Д.Энхтуяа, дэд проф, доктор (Ph.D) Д. Алимаа, багш докторант Д. Батбаяр нарын “Нарийн нарийвтар ноосны судалгааны өнөөгийн байдал”, Ноос, ноолуур боловсруулах vйлдвэрлэлийн мэргэжилтэн бэлтгэх зарим асуудлууд сэдэвт илтгэлvvд хуралдаанд оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байсан.
Мөн Булган аймгийн Орхон сумын малчин Монгол улсын хөдөлмөрийн баатар, нарийн ноост “Хангай” хонины автор Л. Полоо зөвөлгөөнд хvрэлцэн ирж, нарийн ноост хонь өсгөн vржvvлж буй олон жилийн арга туршлагаа ярьж, төслийн цаашдын ажиллагаанд амжилт хvсэв.
Энэхvv төсөл, зөвлөгөөн болон загварын шоуны бvхий л vйл ажиллагааг Германы техникийн хамтын ажиллагааны (GTZ) Бvс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрөөс дэмжиж санхvvжvvлэв.
Зөвлөгөөнд оролцогсод холбогдох төр засгийн болон эрдэм шинжилгээний байгууллага, ноос боловсруулах vйлдвэрлэл, малчдад хандсан зөвлөмж гаргав.

“Нарийн, нарийвтар ноосны одоо ба ирээдvй” зөвлөгөөний vеэр.
ШУТИС-ийн Нэхмэлийн хvрээлэнгийн захирал проф, доктор (Sc.D) Д.Энхтуяа, МУ-ын хөдөлмөрийн баатар, малчин Л. Полоо, ноос бэлтгэгч Лхагвасvрэн, ШУТИС –ийн VТДС-ийн багш, докторант Д. Батбаяр нар

 

Хангай хонины нарийн ноосон сvлжмэл бvтээгдэхvvн

 

VТДС-ийн Нэхмэл судлалын салбар