УСНЫ ХҮЧ 2012 оюутны АНХДУГААР эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран зохион байгуулж буй “ УСНЫ ХҮЧ 2012” оюутны АНХДУГААР эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

 

Оршил: 

Монгол улс усны нөөц багатай орны тоонд багтдаг, байгаа багахан нөөц нь нутаг дэвсгэртээ жигд бус тархсан, хяналт, менежмент сул, эрхзүйн орчин нь төдийлөн боловсронгуй бус, ус хангамжийн төвшин доогуур, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн хүртээмж, хүчин чадал дорой, боловсон хүчин, хүний нөөцийн хомсдолтой, мөн усыг зөв зохистой хэрэглэх талаар олон нийтийн ухамсар мэдлэг хомс хэвээр байна. Иймээс усыг ариг гамтай ашиглах талаар ард түмэн, хүүхэд залуучуудын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхэд илүү анхаарах шаардлага бидэнд тулгарч байна.

 

2012 онд Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 50 жилийн ой, түүнчлэн Монгол улс 2011 онд “ЮНЕСКО-гийн Олон Улсын Ус зүйн хөтөлбөр”-ийн Засгийн Газар хоорондын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон түүхэн үйл явдлуудыг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУТИС хамтран ус, усны хэрэглээний талаарх иргэд, ялангуяа оюутан залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэн дэмжих зорилгоор “ УСНЫ ХҮЧ 2012” сэдэвт оюутны АНХДУГААР эрдэм шинжилгээний бага хурлыг  зохион байгуулах гэж байна.       

 

Зорилго:

Дэлхий нийтийн тулгамдсан асуудалд оюутан залуусын анхаарлыг хандуулах, олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах, зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах, энэ чиглэлийн туршилт судалгааны ажлыг дэмжихэд оршино.

Хамрах хүрээ:

Монгол улсын их, дээд сургуулийн бакалаврын шатны оюутнууд

Эрдэм шинжилгээний бага хурлын сэдвийн хамрах хүрээ:

  • Газрын гүний болон гадаргын усны хэрэглээ, нөөц, хуваарилалт
  • Усны бүтэц, түүний шинж чанар
  • Ус түүнтэй холбоотой нэр томъёоны оновчлол
  • Усны байгууламж, усалгааны систем
  • Усны зохистой хэрэглээн дэх техникийн дэвшил, хаягдал усны дахин ашиглалт
  • Усны менежмент, усан хангамж
  • Усны талаарх нийгмийн сэтгэлзүй, түүнд нөлөөлөх нь
  • Ус ба эрчим хүч
  • Ундны усны эрүүл ахуй, усны хэрэглээний оновчлол
  • Усны зарцуулалт, зүй зохистой хэрэглээ

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг бүртгэх, шалгаруулах хугацаа:

  • Эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлийн уралдааныг 2012 оны 10-р сарын 08-наас нийт их, дээд сургуулиудын бакалаврын шатны оюутнуудын дунд зарлана.
  • Хуралд оролцох илтгэлийг 2012 оны 12-р сарын 03-ны 18:00 цаг хүртэл Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сангийн Е-206 тоот өрөөнд хүлээн авна.
  • Эрдэм шинжилгээний бага хурлын 1-р шатны шалгаруулалт 2012 оны 12-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн 1-203 тоот, ШУТТНС-ийн Е-604 тоот танхимд тус тус хуралдана.
  • Эрдэм шинжилгээний бага хурлын 2-р шат 12-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд хуралдана.

Эрдэм шинжилгэний шилдэг илтгэлийг дүгнэх:

  • 1-р шатны шалгаруулалтын танхимд зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүн, оюутны холбооны зохион байгуулагчид байна.
  • 2-р шатны шалгаруулалтанд 1-р шатнаас шалгарсан илтгэлийг нээлттэй хэлэлцүүлж, шүүгчдийн бүрэлдэхүүн дүнг гаргана.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Судалгаа шинжилгээний үр дүн
  • Практик ач холбогдол
  • Оновчтой томъёолол
  • Техникийн оновчтой шийдэл
  • Шинэлэг санаа
  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн байдал
  • Илтгэх ур чадвар

Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага:

Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна.

а. Илтгэлийн нэр

б. Илтгэлийн хураангуй

в. Түлхүүр үг

г. Илтгэлийн оршил

д. Илтгэлийн үндсэн хэсэг

е. Дүгнэлт

ё. Ишлэл татсан ном, гарын авлагын нэрс

 

- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан А4 хэмжээтэй 3-5 хуудсанд багтсан байна.

- Илтгэлийг зөвхөн Microsoft Office Word 2007 программыг ашиглан Times New Roman фонт, 10pt үсгийн өндрийг сонгон бичнэ

- Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

- Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

- Бүх математик бичлэгүүд Equation программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд хийнэ.

- Фото зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтаршилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний тэнцүү байна.

- Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл татсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.

Шагнал урамшуулал:

- Нийт оролцогч оюутнуудад эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийг эмхэтгэн ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг”-т тусгай дугаар болгон хэвлэж олгоно.

- Эрдэм шинжилгээний илтгэлүүдээс эхний 3 байр, тусгай байр эзлүүлэн шагнан урамшуулна.

I байр Өргөмжлөл, 400 000 төгрөг, үнэ бүхий зүйл

          II байр Өргөмжлөл, 300 000 төгрөг, үнэ бүхий зүйл

          III байр Өргөмжлөл, 200 000 төгрөг, үнэ бүхий зүйл

          IV байр Өргөмжлөл, 100 000 төгрөг, үнэ бүхий зүйл

Зохион байгуулагч:

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Оюутны Холбоо

UNESCO-ийн Монголын Үндэсний Комисс

Холбоо барих:

  • ЮНЕСКО-гийн МҮК-ийн мэргэжилтэн Н. Чимэддулам, 70105652
  • ШУТИС-ийн Оюутны Холбоо, ЭШТА-ны менежер Б. Мягмардорж, 88007728