Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд сэдэвт онол-практикийн ээлжит XIV бага хурал

Мэргэжил нэгт эрхэм хүндэт Та бүхний амрыг ирэхийн ялдамд ШУТИС-ийн ГГТС-ийн Өрөмдлөгийн инженерийн салбар, Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо (ТББ)-аас хамтран жил бүр уламжлал болгон зохиодог Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд сэдэвт онол-практикийн ээлжит XIV бага хурал 2012.12.14-ны 1400-1700 цагт ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн 1-203 тоот өрөөнд болох тул Таныг (танай байгууллагын төлөөллийг) энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн

ШУТИС-ийн ГГТС-ийн Газрын тос,

Өрөмдлөгийн инженерийн салбарын эрхлэгч,

Монгол улсын Өрөмдлөгийн холбооны

гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав

 

ШУТИС-ийн ГГТС-ийн Өрөмдлөгийн

профессорын багийн ахлагч Л.Төвхөө

 

ШУТИС-ийн ГГТС-ийн Газрын тос,

Өрөмдлөгийн инженерийн салбарын

Газрын тосны багийн профессор,

Монгол улсын Өрөмдлөгийн холбооны

Удирдах зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны

доктор,туйл судлаач Л.Дүгэржав

Илтгэл, өгүүллийн бичлэгт тавигдах шаардлага

Илтгэл, өгүүллээ өрөмдлөгийн ажлын менежмент, арга, техник, технологи, сургалт , судалгаа  зэрэг чиглэлүүдээр та илтгэл, өгүүллээ ирүүлж хэлэлцүүлж болох бөгөөд бүрэн  эхээр нь дараахь шаардлагыг ханган эх бэлтгэж ирүүлбэл бүтээлд  хэвлэгдэх болно.

Илтгэлийн хэлбэр хэмжээ: Илтгэлийг 12pt үсгийн өндөртэйгээр Arial фондоор бичиж, хэвлэсэн 1%,  файлаар  бичсэн 1 хувийг ирүүлнэ.

Илтгэлийг А4 210х297 мм хэмжээтэй цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Мөн header, fooder, foothote командыг ашиглахгүй, хуудас дугаарлахгүй 4  хуудсанд багтаана уу.

Илтгэлийг дараахь загвараар бичнэ.

ИЛТГЭЛИЙН НЭР (12pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлон)

12pt өндөртэй  хоосон мөр) 

Зохиогчийн нэр (12pt, Bold, мөр голлон)

(12pt өндөртэй  хоосон мөр)

Байгууллагын хаяг               (12pt, мөр голлон)

(12pt өндөртэй  хоосон мөр)

Илтгэлийг бичихдээ IMRAD зарчмыг баримтлана.

I-Introduction-Оршил, M-Method-Арга, аргачлал,  R-Result-Үр дүн, A-And-ба

D-Discussion-Тайлал. Илтгэлийн эхэнд хураангуй, түлхүүр үгийг бичих ба төгсгөлд нь талархал бичиж болно.

Илтгэлийг 12pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Зүйл нь догол мөрнөөс эхлэх ба хоорондоо 1.5 lines зайтай  байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(12pt өндөртэй хоосон мөр)

Ашигласан ном, сэтгүүл (12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(12pt өндөртэй хоосон мөр)

Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба илтгэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг 11pt үсгийн өндөртэйгөөр дараахь хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрийг бичнэ.

(12pt өндөртэй хоосон мөр)

1. Нескоромных В.В., Калинин А.Г. Направленное бурение -М. ЦентрЛитНефтеГаз.-2008, 115 с

2. DRILLING.The Manual of Methods, Applications, and Management -Australian Drilling Industry Training

Committee Limited, -4th edition. Lewis publishers. 1997. p.409.

3. Цэвээнжав .Ж. Өрөмдлөгийн онол.-УБ.2012.117х.

Өрөмдлөгийн албаны эрдэмтэн, мэргэжилтнүүд, багш оюутнууд, ажилтан, ажилчид та бүхнийг жил бүр зохиогддог энэ хуралдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

ШУТИС.ГГТС. Өрөмдлөгийн профессорын баг.

Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо 

Хаяг:       Улаанбаатар, Бага тойруу-34, ш/с-46, ш/х-654

Факс-976-11-312291 Харилцах утас: 324590-2218

e-mail: btseveen2003@yahoo.com 99110575; tuvkhuu100@yahoo.com 99131035

j_tugs@yahoo.com 99975322; undarmaad1976@yahoo.com 99764013

Жич: 11-р сарын 01-ний дотор илтгэлийн нэрээ өгнө үү

12-р сарын 2-ны дотор  илтгэлээ  файлаар, цаасаар өгнө үү