Микробиологи Иммунологийн Улcын олимпиадыг их, дээд сургуулийн биотехнологи, анагаах ухаан, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн олимпиадыг Монгол улсын гавьяат багш, профессор Г.Жамбын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаар онцлог юм.
Зохион байгуулагчид: ЭМШУИС-ийн Био Анагаахын Сургууль, МУИС-ийн Биологи Биотехнологийн Сургууль, ШУТИС-ийн Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль, ХААИС-ийн Мал Эмнэлэг Биотехнологийн Сургууль, Монголын Дархлаа Бичил амь судлалын нийгэмлэг, ЭМШУИС-ийн оюутны MISC клуб.
Хамрах хүрээ: Анагаах ухаан, биологи, биотехнологи, мал эмнэлэг, удам зүй, хүн судлалын чиглэлээр сургалт явуулдаг монгол улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн төгсөлтийн өмнөх өдрийн ангийн оюутнууд сайн дурын үндсэн дээр энэ олимпиадад оролцох эрх нээлттэй.
Чиглэл: Ерөнхий микробиологи, Ерөнхий иммунологи
Бүртгэл: 2012 оны 11 сарын 1-ний өдөр хүртэл 12:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж буй сургууль тус бүр дээр бүртгэнэ. Багийн бүртгэлийн мэдүүлэг авах сүүлийн хугацаа 2012 оны 11 сарын 1-ний өдөр болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү линкнээс үзнэ үү.
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв