“ГЕОЛОГИ” МЭРГЭЖЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТАНДАА ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ

 “ГЕОЛОГИ” МЭРГЭЖЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТАНДАА

ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ

 Монгол улсад геологийн салбар хөгжиж, мэргэжлийн хэрэгцээ шаардлага өсөж байгаатай холбоотойгоор дээд боловсрол эзэмшсэн,бакалавр зэрэгтэй өөр мэргэжлийн хүмүүсийг геологи мэргэжлийн эчнээ хэлбэрээр сургаж, "Геологи" мэргэжлээр хөрвүүлэн мэргэшүүлж, бакалаврын зэрэг олгох сургалтаа эхэлж байна.

  Бүртгэлийн хугацаа: 2012 оны 10 дугаар сарын 22-ний өдрөөс 11 сарын 15 өдрийг дуустал

Бүртгүүлэх газар: ШУТИС-ийн төв байр, 1-315 тоот өрөө

Бүрдүүлэх бичиг баримт:

Иргэний үнэмлэх, баталгаат хуулбарын хамт

Бакалаврын диплом эх хувиараа, баталгаат хуулбарын хамт

Бүртгэлийн анкет

3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

Бүртгэлийн хураамж - 5000 төгрөг

 Зөвхөн бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн элсэгчийг сонгон шалгаруулалтад оруулна.

  Жич: Эчнээ сургалт нь өмнөх бакалаврын сургалтаараа үзэж судалсан дээд боловсролын суурь ухааны хичээлийг ШУТИС-ийн кредит дүйцүүлэн тооцох журмын дагуу дүйцүүлэн тооцсноор богино хугацаанд суралцаж төгсөх боломжтой юм. 

 Дээд боловсролын суурь ухааны хичээл бүрэн үзэж судлаагүй элсэгчид хичээлээ бүрэн үзэж судалсны дараа мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлдээ хамрагдана.

 ГЕОЛОГИ” МЭРГЭЖЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

  ГЕОЛОГИЧ (GEOLOGY, ГЕОЛОГИ) мэргэжлийн товч танилцуулгыг эндээс үзнэ үү

 Геологи мэргэжлийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээд боловсролын суурь ухааны (дүйцүүлэх) хичээлүүдийг эндээс шалгана уу.

 Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл:

ШУТИС, ГГТС, Геологийн салбарын доорх хаяг, утсаар холбогдоно уу.

 

Өрөө

Утас

 ГГТС-ийн Сургалтын алба       ШУТИС, Төв байр 1-308           324590-дот.2203

Геологийн профессорын баг  

ШУТИС, Төв байр 1-223а

324590 – дот.2216

Петрологи, Минералогийн профе

ссорын баг

ШУТИС, Төв байр 1-223

326425; 324590 – дот.2213