Монголын Мянганы Сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг Хүнсний инженер, биотехнологийн сургууль хамтран “ Эрүүл зохистой хоолны цэс сурталчлах, туршлага солилцох уулзалт” зохион байгууллаа. Хамтын ажлын хүрээнд 1) ИДС-дын дэргэдэх Хоолны газруудын оюутны хоол үйлчилгээ, 2) Оюутнуудын хооллох зуршил, шим тэжээлийн мэдлэгийн судалгаа авч боловсруулан үр дүнг уулзалтын үеэр танилцууллаа.
Уулзалтын үеэр Оюутнуудад зориулж өглөөний хоолны цэсэнд оруулж болох ногоо, будаа, сүү зэрэг шимт бүтээгдэхүүнийг ашиглаж хэрхэн хоол хийх талаар зөвлөлгөө өгч эдгээр хоолыг хийж үзүүлэн амтлуулах ажиллагааг зохион байгууллаа. Эдгээр үйл ажиллагааны дагуу зөвлөмж номыг өнгөтөөр хэвлүүлэн тараалаа.
Уулзалтын үйл ажиллагаанд оролцогсдыг хангах ажиллагааг Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн зүгээс зохион байгуулав. Уулзалтанд оролцогсод уулзалтын үед танилцуулагдсан судалгаа, зөвлөмж, хоол бүтээгдэхүүний үзэсгэлэнг өндөр түвшинд хийгдсэнийг үнэлж хамтран ажиллах шаардлага, боломж байгааг хэлэлцэв. Төр, хувийн хэвшил, оюутны холбоо болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааг олон талаар өргөжүүлэн хийх олон сэдэвт ажлууд байгааг ярьж тохиролцлоо.
Хамтын ажлыг удирдаж зохион байгуулсан:
ХИБС-ийн ЭШИЭ дэд захирал доктор дэд проф. Ц. Одбаяр
Хамтын хөтөлбөрийг гүйцэтгэгчид:
ХИБС-ийн ЭШИЭ дэд захирал, доктор дэд профессор Ц. Одбаяр
Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн хөтөлбөрийн ажилтан Б.Энхтуяа
ХИБС-ийн ХҮШСБагийн ахлах багш доктор С. Сэржмядаг
Шим тэжээл судлалын төвийн захирал Ц. Зууннаст
Хоол зүй тэжээхүй ухааны IY ангийн оюутнууд
Судалгааны ажлын хураангуй болон зөвлөмж номыг сонирхоно уу.
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга