“Компьютерийн лаборатори” байгуулах асуудал хэлэлцvvлэх тухай

ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургуулиас 2008-2009 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 2009.05.26-нд “Аялал жуулчлалын бааз байгуулах тухай” асуудлыг оруулсан байдаг.
Гэтэл энэ асуудлыг оруулах талаар сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцээгvй тул НТС-ийн захирлын зөвлөлийн 2009.05.13-ны хурлаар хэлэлцсэний дагуу “Компътерийн лабортори байгуулах тухай” гэсэн асуудлыг ректорын зөвлөлөөр оруулж хэлэлцvvлэхээр  шийдвэрлэсэн болно.
Vvний тул асуудал хэлэлцvvлэх тухайгаа проректор, газрын дарга нартай хэлэлцэн танилцуулсан болно.
Vндэслэл:
1.    НТС-ийн /ХУС/ 2008-2009 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд багшлах бvрэлдэхvvний орон тоо, чадавхийг дээшлvvлэх зорилт дэвшvvлсний зэрэгцээ сургалтын талаар авч хэрэгжvvлэх ажлын дагуу Компъютерийн багш-лаборторитой  болох тухай төлөвлөгөөг ректороор батлуулсан болно.
2.    НТС нь компьютерийн багш-лабораторигvй цорын ганц сургууль болон vлдсэн хоцрогдол, дутагдалыг арилгах шаардлага бий болсон.
3.    Сvvлийн 3-4 жилд сургуулийн төгсөх болон нийт оюутнуудтай хийсэн уулзалт бvхэн дээр нэн тэргvvнд дэвшvvлэн тавьдаг асуудал бол бие даасан компьютерийн багш-лабораторгvйгээс энэ төрлийн хичээл сонголт болон зарим хичээлийн чанар vр дvн хангалтгvй явагддаг, сургууль дээр интернет огт ашиглаж чадахгvй буюу бидэнд vйлчлэхгvй байна, анги танхимын хvрэлцээ хангалтгvй гэсэн гомдол хvсэлт тогтмол гарч байгаа болно.
4.    СБЗГ-аас 2009 оны хаврын улиралд ШУТИС-ийн нийт оюутнуудаас авсан судалгаанд НТС-ийн оюутнуудаас дээрх асуудлыг мөн дэвшvvлсэн байна.
5.    Номын сангийн цогцолбор ашиглалтанд орох vед энэхvv лабораторийг НТС-ийн оршин байгаа “хvзvvвч”-нд байрлах Уншлагын танхимд уг лабораторийг байгуулах бvрэн боломжтой  гэж vзсэн болно.
6.     “Олон нийттэй харилцах ажил” мэргэжлийг шинээр нээх асуудал БСШУЯ-аар одоо шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа бөгөөд энэ болон Нийгмийн ажил болон бусад аль ч мэргэжлийн сургалтыг цаашид компъютерийн лабораторигvйгээр төсөөлөх боломжгvй болж байна.
7.    Техникийн шийдлийн хувьд тавин хувьд PC Station болон vлдсэн тавин хувьд нь PC байдлаар, мөн хандив тусламжийн байдлаар шийдэх нь оновчтой гэж vзэв.

НТС