ШУТИС-ийн оюутан таныг АИЕСЕК Монгол Олон улсын оюутны байгууллагийн гишүүнчлэлийн бүртгэлд хамрагдахыг урьж байна.
АЕИСЕК МОНГОЛ
АИЕСЕК нь дэлхийн хамгийн том оюутны байгууллага бөгөөд энэ нь төрийн бус, ашгийн бус, шашины бус оюутнуудаар удирдуулсан олон улсын томоохон биеэ даасан байгууллага билээ. Дэлхийн 113 орнуудад ойролцоогоор 86000 гишүүдтэйгээр үйл ажиллагааагаа явуулдаг. АИЕСЕК Монгол нь 2009 онд АНУ-ын Yale-ийн Их сургуулийн 5 оюутнуудын санаачлагатайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. АИЕСЕК Монгол оюутны байгууллагийн гол зорилго нь оюутан залууст өөрсдийн манлайлах авъяас чадварыг нээн, түүнийгээ хөгжүүлж, амьдарч буй нийгэмдээ нөлөөлөх, олон улсын тавцанд өрсөлдөхүйц нэр хүндтэй болох зэрэг боломжуудыг олгох юм. АИЕСЕК Монгол нь оюутан залууст зориулсан дараах хөтөлбөрүүдийг жил бүр уламжлал болгон явуулдаг.
Та бүхэн манай байгууллагийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
Facebook & Website –аас авч болно.
https://www.facebook.com/pages/AIESEC-Mongolia-NUM/476332402401858?ref=hl
Жич: АИЕСЕК Монгол Олон улсын оюутны байгууллагийн гишүүнчлэл элсүүлэлт нь яг одоо явагдаж байгаа тул та бүхэн маргааш буюу 2013 оны 3 дугаар сар 5 ны өдөр ШУТИС – ийн номын сангийн 1-р давхарт хүрэлцэн ирж идэвхитэй оролцоно уу.
Мөн бид энэ жилиийн Оюутан солилцооны хөтөлбөрийн тухай нээлттэй сургалт 2013 оны 3 дугаар сар 13 ны өдөр ШУТИС –ийн 1-р байрны Хуралын Танхимд зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн хүрэлцэн ирж идэвхитэй оролцоно уу.
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.