БНСУ ын Засгийн газар болон тоон телевизийн үйлчилгээ үзүүлдэг Солонгосын хувийн байгуулагууд, Монголын харилцаа холбоог зохицуулах хороо хамтран хөдөлгөөнт тоон /ДМБ/, интернэтэд суурилсан телевизийн үйлчилгээг /IPTV/ оруулж ирж байгаа ажээ. Тус хөдөлгөөнт тоон телевизийн үйлчилгээний талаар энэ сарын 1-ний өдөр “Чингис” зочид буудалд танилцууллаа. Энэ үеэр БНСУ ын судалгааны хүрээлэн, үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй форум зохион байгуулсан бол манай улсын талаас 100 орчим хүн тус форумд оролцжээ. Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
Түүнчлэн Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, Солонгосын мөн ижил үйл ажилагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч тоон телевизийг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тэрбээр “Тоон телевизийг Монголд улам эрчимтэй хөгжүүлэх шаардлага гараад байгаа. Мэдээлэл холбооны технологийн үйлчилгээнүүд хоорондоо нийлж хөгжих болсон энэ цаг үеийн нэг хэлбэр нь энэ юм. Тухайлбал ойрын ирээдүйд манай улсын иргэд өөрсдийн гар утсан дээрээ телевизийн нэвтрүүлгийг үзэх боломж нь нээгдэх юм. Үүнийг хөгжүүлэхийн тулд Солонгос болон Монголын байгууллагууд хамтарч төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд манай ШУТИС, Мэдээлэл, холбооны сургуулийн эрдэмтэн, профессор, мэргэжилтэн, багш нар хамтарч ажиллах юм” гэж танилцуулах үйл ажиллагааны үеэр хэлсэн. Уг төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөнт болон, интернэтэд суурилсан үйлчилгээг машиндаа, гар утсандаа, хөдөө орон нутагт гээд хаана ч үзэх боломжтой болох аж.



ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо