БНСУ-ын Ханбатын их сургууль, НанокюреТех байгууллагаас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутнуудын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор амны хөндийн эрүүл ахуй, шүд буйлны өрөвслийн эсрэг үйлчилгээтэй эмчилгээний бүтээгдэхүүн энэ сарын 4-ний өдөр хадивллаа. Уг бүтээгдэхүүнийг нанотехнологийг ашиглан бүтээсэн орчин үеийн, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн ажээ. БНСУ-ийн шүдний эмнэлэгүүдэд өргөн хэрэгллэгддэг бөгөөд нэг бүрийнх нь үнэ нь арван ам.доллар байдаг аж. Уг бүтээгдэхүүнээс ШУТИС-д 960 ширхэгийг хандивлаж байгаа юм. Түүнчлэн цаашид Ханбатын их сургууль, НанокюреТех байгууллага ШУТИС-тай хамтын ажиллагаагаа улам өргүүлж олон салбарт хамтран ажиллахаа мэдэгдлээ. НанокюреТех байгууллага ШУТИС-д нанотехнологийн лабораторын байгуулах саналаа дэвшүүлсэн аж. Энэ саналыг ШУТИС-ын ректор Б.Дамдинсүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв