“Номын сан – мэдээллийн vйлчилгээ” зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Төвлөрсөн номын сангийн “Номын сан – мэдээллийн vйлчилгээ”

    Монгол Улсын ШУТИС-ийн Төвлөрсөн номын сан сvvлийн 3 жилд хичээлийн жилийн эхэнд уншигчдадаа номын сангийн нээлттэй өдрvvдийг зохион явуулан хичээлийн жилийн төгсгөлд хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай билээ. Vзэсгэлэнгийн арга хэмжээ 2009 оны 5-р сарын 21, 22-нд амжилттай явагдаж өндөрлөлөө.
 
    Энэ удаагийн арга хэмжээ нэлээд өргөжсөн хэлбэрээр явагдсан бөгөөд тус сургуулийн ректор Б.Дамдинсvрэн болон бvрэлдэхvvн сургуулийн захирлууд, БСШУЯ-ны мэргэжилтэн Б.Баяраа, Монголын их дээд сургуулийн консорциумын ерөнхийлөгч академич Б.Жадамбаа, Японы Санко Сейки компаны дэд захирал Масуда Тадаёоши болон бусад их дээд сургуулийн номын сангийн захирлууд уг арга хэмжээний нээлтэнд хvрэлцэн ирснээс гадна ШУТИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хvрээнд Солонгосын Чонбукын их сургуулийн номын сангийн захирал Jae Yuon Jung, номын сангийн ажилтны хамт ирж төвлөрсөн номын сангийн арга хэмжээнд оролцсоноороо нэлээд онцлог vйл явдал боллоо.
     Мөн Монголын номын сангийн консорциумын гишvvн сургуулиудын төлөөлөл, профессор багш, уншигчидын төлөөлөл, хамтран ажилладаг хэвлэлийн газрын төлөөлөгчид оролцлоо.
     Уг vзэсгэлэнгийн арга хэмжээнд ШУТИС-ийн профессор багш нарын vндсэн сурах бичгийн дээжээс, Гадаадын хэвлэлийн газраас  бэлэглэсэн Шинжлэх ухаан технологийн ном, 2009 онд захиалан авч буй гадаад, дотоод тогтмол хэвлэлээс гадна ШУТ-ийн сангаас санхvvжvvлсэн төслийн хvрээнд сэлбэн зассан  номоор vзэсгэлэн гаргасан.
    Уригдан ирсэн зочид төлөөлөгчид ШУТИС-ийн Төвлөрсөн номын сангийн “Хvндэтгэлийн дэвтэр”-т уг арга хэмжээний талаарх санал сэтгэгдлээ бичиж дурсгал болгон vлдээлээ.
    Энэ өдөр Солонгосын Чонбукын их сургуулийн номын сангийн захирал Jae Yuon Jung болон тус сургуулийн номын сангийн ажилтан нар Төвлөрсөн номын сангийн хамт олонд сургалт зохион байгуулж туршлага солилцлоо.