ШУТИС-ийн Барилгын инженер-архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга байгууламж ба геотехникийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит бага хурал, залуу инженерүүдэд зориулсан сургалт-семинар 2013 оны 12-р сарын 14-нд ШУТИС-ийн төв номын сангийн 6 давхарт Е-602 тоот танхимд болно.
Эрдэм шинжилгээний хурлаар барилгын буурь, суурийн төслийн асуудлууд, газар шороон байгууламжийн хөрсний судалгаа, ус чийгтэй болон хүйтэн сэрүүн нөхцөлд ажиллах инженерийн бүтээцийн бетоны технологи, Улаанбаатар хотын төвийн хэсэгт олон давхар барилгуудын газар доорх усны түвшинг доошлуулах , ус зайлуулах инженерийн систем байгуулах, эвдрэл, гэмтэлтэй барилга байгууламжийг хүчитгэж сэргээн засварлах зэрэг өнөөгийн барилгын зураг төсөл болон барилгын үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм. Залуу инженерүүдийн семинар дээр сүүлийн үед гарсан барилгын шинэ норм, дүрэм болон геотехникийн ажлын шинэ технологийн талаар сургалт, хэлэлцүүлэг явуулна.
Энэ хурал, семинарт барилгын зураг төсөл боловсруулах, инженер-хайгуулын болон геотехникийн судалгаа явуулдаг байгууллагууд барилгын үйлдвэрлэлийн компаниуд, барилгын инженерийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, судлаачид, ШУТИС-ийн барилгын инженерийн салбарын магистрант, докторант нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгэл 12-р сарын 10-13-ны өдрүүдэд 14.00-18.00 цагийн хооронд ШУТИС-ийн Т байрны 102 тоот өрөөнд (Геотехникийн профессорын баг) бүртгэнэ.
Хүндэтгэсэн:
ШУТИС-ийн геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор, Геотехникийн судалгааны төвийн захирал, академич
Д.Дашжамц
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр