Оюутны дүрслэх геометрийн улсын анхдугаар олимпиад зохион явуулав

ШУТИС-ийн БИАС-ийн Инженерийн зурагзүйн профессорын  баг,  Монголын Зурагзүйн Боловсролын  Нийгэмлэгээс хамтран инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг хот, хөдөөгийн нийт их, дээд сургуулийн оюутнуудын дунд  Дүрслэх геометрийн улсын анхдугаар олимпиадын төгсгөлийн шатны шалгаруулалтыг  2009 оны 12 сарын 19-ны өдөр ШУТИС дээр амжилттай зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаа


Хот, хөдөөгийн 30-аад их дээд сургуулийн 5000 гаруй оюутнаас шалгарсан 100 гаруй оюутан олимпиадын энэ шатанд оролцож мэдлэг, сэтгэхүйн хурд, хүчээ сорив. Мөн ЕБС-ийн зарим сургуулийн 11-р ангийн сурагчид сонирхлоороо амжилттай оролцов.

Олимпиадын санхүүгийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Алтай Кашмир" ХХК,  "Явуу-импекс" ХХК-ууд 1 сая шахам төгрөгийн санхүүжилт хийж, мэдээллийн ивээн тэтгэгчээр UBS, ntv, МҮОНТ ажиллалаа.

 

олимпиадын явц

Нийслэлийн БСШУ-ны газар, ШУТИС,  МУБИС, ХААИС, БХИС, Дарханы ТС, Төмөр замын ДС-ийн төлөөлөлтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад:

              1-р байр ШУТИС, БИАС, Арх-1         Э. Номт /15 оноо/

              2-р байр ШУТИС, БИАС, ИҮБИ-1      Э. Даваахүү  /13 оноо/
                              ШУТИС, КТМС, ТХ-1           Р. Жайлаубек  /12 оноо/

              3-р байр  ШУТИС, БИАС, ИҮБИ-1      Ө. Энхмэнд-Од  /10,5 оноо/
                               ШУТИС, УУИС, АМБТ-1     С. Бямбасүрэн  /10 оноо/
                               ШУТИС, ЭХИС, ЦСА-1       Б. Батнасан  /9,8 оноо/

                                                   Тусгай байр:  
                     1. ЕБ-ийн Орчлон сургуулийн Б. Барсүрэн  /8,5 оноо/     
                     2. ШУТИС, ДаТС, МҮТ-1  Ж. Чингэс  /8 оноо/       
                                                                                                  нар  тус тус эзлэв.

Шалгарсан оюутнууд

Олимпиадад  оролцсон нийт багш нар, оюутан сурагчид болон ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

 Олимпиадад оролцсон багш нар

Цаашид Дүрслэх геометрийн олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион явуулахаас гадна олон улсын чанартай болгох зорилтыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

                                                        2009-12-25

 


ШУТИС-ийн Реторын Ажлын Алба

 Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн