БНСУ-ын Күмогийн технологийн үндэсний их сургуульд / Kumoh National Institute of Technology, KIT/ Солонгос Улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах хүсэлтэй залуу багш , оюутнуудыг магистр, докторын сургалтанд бүртгэнэ.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй багш, оюутнууд нь доорх шаардлагуудыг хангасан байх ба дараахь файлыг татан авч дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, зааврын дагуу анкет бөглөнө үү.
-Maгистрт (01.09.2014~31.08.2017, 1 жил солонгос хэлний курст + 2 жил магистрын сургалтанд),
-Докторт (01.09.2014~31.08.2018, 1 жил солонгос хэлний курст +3 жил докторын сургалтанд)
- Солонгос хэлний TOPIK шалгалтыг 5 буюу түүнээс дээш өгсөн бол хэлний 1 жилийн бэлтгэлээс чөлөөлөгднө.
/Шаардлага хангасан материалыг ШУТИС-ын ГХА-н дээр нэгтгэн КIT руу илгээх бөгөөд Олон улсын боловсролын үндэсний хүрээлэн /NIIED/ эцсийн сонгон шалгаруулалтыг хийж дүнг 5-р сарын 01-нд GKS болон КIT-ийн вэб хуудсаар зарлана./
Материалыг 2014 оны 03-р сарын 21-ний өдрийн 18.00 цагаас өмнө ШУТИС-ийн төв байрны 218 тоотод, Гадаад Харилцааны Албанд бүрдүүлж өгнө үү. Заасан хугацаанаас хойш ирсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Жич: Хүсэлт гаргагч нь ШУТИС-ийн багш, ажилчид байх
Утас: 329081
ГХА
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.