Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дараах бодит мэдээллийг залруулан хүргэж байна. Тус хөтөлбөрт зөвхөн I курсийн 18 нас хүрсэн оюутан сургалтын албандаа бүртгүүлж хамрагдана.
Хөтөлбөр:
1. Цэргийн ерөнхий бэлтгэл 2 кредитийн сургалт IV/1-VI/1-ны хооронд ШУТИС-ийн TV зааланд хагас, бүтэн сайн өдрүүдэд явагдана.
2. Цэргийн албыг VI/15-VIII/15-ны хооронд хаана.
3. Сургалтын төлбөрт 76000 төгрөг төлөх ба төлбөрийг сургалтанд сууж шалгалт болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн оюутан сургалтын дараа төлнө.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас хасагдах шалтгаан:
1. Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтын 6 цагийн хичээл тасалсан
2. Эрүүл мэндийн үзлэгээр тэнцээгүй
3. Төлбөр төлөөгүй тохиолдолд тус тус хасагдана.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй I курсийн 18 нас хүрсэн эрэгтэй оюутнуудыг 2014 оны 03-р сарын 28-аас өмнө иргэний үнэмлэхний хуулбар болон цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албан дээрээ ирж бүртгүүлнэ үү.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Утас: 324590, дотуур утас 1035
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв