2014 оны 5-р сарын 8-нд ШУТИС-ийн төв номын санд Монголын мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн профессор багш, магистр, доктор оюутан, мэргэжилтнүүдийн хамтарсан улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал болно.
Тус хурлыг ШУТИС-ийн К ТМС, МХТС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МХТС, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль(ХШУИС), КТМС, УБИС, ЭМШУИС зэрэг сургуулиудаас нийтдээ 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснийг ШУТИС-ийн КТМС, МХТС болон МУИС-ийн ХШУИС-ийн эрдэмтэн багш нар шүүмж өгч шалгаруулав. Шалгарсан өгүүллүүдийг аман болон үзүүлэн илтгэл хэлбэртэйгээр танилцуулах болно.
Хурлын ажиллагаа 09:00- аас 17:00 хооронд явагдах бөгөөд Цахим засаглал, Эмбедэд систем ба автоматжуулалт, Компьютерийн хэл шинжлэл, Дүрс ба дохио боловсруулалт, Програм хангамжийн технологи, Системийн аюулгүй байдал гэсэн 6 салбар хуралдаанд хуваагдан 602, 604 өрөөнд нэгэн зэрэг хоёр салбар хуралдаанаар үйл ажиллагаагаа явуулна.
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв