Уриалга | |
ШУТИС-ийн 50-н жилийн ойн өмнө номын сангийн барилгыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн барилгын ажил ид явагдаж байгаа боловч санхvvгийн хямрал тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Манай сургуулийн профессор багш нар номын сангийн барилгын ажилд хандив цуглуулах аянг өрнvvлж эхэллээ. Жишээлбэл: ЭХИС-ийн профессор, багш нар 1-3 кредитийн төлбөрийг, захиргааны ажилтнууд 1-2 өдрийн цалингаа, Төв номын сангийн ажилтнууд дотоод нөөц бололцоогоо ашиглан тодорхой хэмжээний хандивыг номын сангийн барилгын ажилд хандивлах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн БИАС, ГГТС, МТС, НТС, ХБТС, МИС, ХМТС, ХБС, УУИС, КТМС номын сангийн барилгын ажилд холбогдох зардлыг доорхи дансанд шилжvvлээд байна. Нийт профессор, багш, ажилтан, оюутнууд та бvхнийг номын сангийн барилгын хандивын аянд уриалж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Хандивын данс: Номын сангийн барилгын хандивтай холбогдох мэдээллийг Төвлөрсөн номын сангийн library@must.edu.mn хаягаар авна. Холбогдох утас: 314029; 324590-1026; 1027; 99176406; Факс: 976-11-324118 |
ЖАЙКА байгууллагын ХАА, шим тэжээлийн ахлах зөвлөх Накада.Ш-ийн “Японы ХАА ба хоршооны туршлага” сэдэвт нээлттэй лекц зохион байгуулав
“Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори” байгуулах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо
“Оюутны хавар-2024” тайлан тоглолт амжилттай болж өндөрлөлөө
ГУУС-ийн доктор (Ph.D) Б.Ишмэндийн нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний 50 дахь бага хурал
Үндэсний НОМЫН БАЯР арга хэмжээ 2024.05.17-2024.05.19-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.