Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч сонгон шалгаруулах зарын дагуу тавигдсан шаардлагыг хангаж материал ирүүлсэн нэр дэвшигчдээс хууль эрх зүй, англи хэл, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн шалгалт авах бөгөөд шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14.00 цагт Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 504 тоот танхимд зохион байгуулна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалтын албан ёсны хүчинтэй сертификат гэрчилгээтэй иргэний түүнд холбогдох баримт бичгийг нь үндэслэн англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд шууд тооцож болно.
Бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшигчидтэй 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 604 тоот танхимд, 2014 оны 6 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд хичээлийн төв байрны 203 тоот танхимд ярилцлага хийнэ.
Бүрэлдэхүүн сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө илтгэл хэлбэрээр бэлтгэж, 10 минутад багтаан комисст танилцуулна.
Тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй комиссын гишүүд урьдчилан танилцаж, ярилцлага хэлбэрээр явуулна.
Ярилцлага хийх хуваарийг бүртгэл дууссаны дараа ШУТИС-ийн Веб хуудсаар зарлана.
БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ТЭНХИМИЙН
ЭРХЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС
International Workshop on the Application of Agricultural Robotics
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)