2014 оны 10-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Бангладеш хотноо Стратегийн технологийн 9 дүгээр форум (IFOST-2014) зохион байгуулагдана. Энэ удаагийн форум нь мөн IEEE[i] олон улсын байгууллагын дэмжлэг дор явагдаж байгаа бөгөөд тус хурлын илтгэлүүд нь IEEE Xplore-ийн индекстэйгээр хэвлэгдэн мэдээллийн санд бүртгэгдэх юм. Өнгөрсөн жил тус байгууллагын мэдээллийн санд ШУТИС-иас нийт 63 судлаач, багш нарын бүтээл бүртгэгдсэн ба энэ жил нийт багш, судлаачдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Одоогийн байдлаар ШУТИС-иас нийт 45 багшийн бүтээл IFOST-2014 хурлын цахим хуудаст бүртгэгдсэн байна.
Дэлгэрэнгүйг тус холбоосоор орж үзнэ үү. http://ifost.ulsan.ac.kr/contents/main/
Жич: Хурлын цахим хуудаст бүртгүүлж хураангуй илгээсэн багш нар өгүүллээ явуулахад алдаа зааж буй бол холбогдох секцийн ахлагч болон хурал зохион байгуулах комиссын дарга debkaushik99@cuet.ac.bd хаягт илгээнэ үү. Хэрэв хариу ирэхгүй бол dorjderem@must.edu.mn хаягаар бичлэгийн стандарт, шаардлагыг хангасан өгүүлэл, зохиогчийн эрхийн маягтын хамт 7 дугаар 31-ний дотор илгээхийг хүсье.
Өгүүллийн бичлэгийн загвар болон зохиогчийн эрхийн маягтыг доорхи холбоосуудаас татан авна уу. /http://www.ieee.org/conferences_events/conferences/publishing/templates.html http://www.ieee.org/documents/ieeecopyrightform.pdf
Эрдэм Шинжилгээний Алба
[i] Цахилгаан болон электроникийн инженерүүдийн хүрээлэн
ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
"Үндэсний эв нэгдэл" нийтлэлийн уралдаан
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв